Сирийн химийн зэвсгийг устгах ажлыг товлосон цагт нь биелүүлнэ

indexfdfdfdfddfdХимийн зэвсгийг хориглох байгууллага болон НҮБ-ын нэгдсэн төлөөлөгчдийн багийн тусгай зохицуулагч Сигрид Кааг 6-нд хэлэхдээ, Сирийн химийн зэвсгийг шилжүүлэх дунд шатны ажиллагаа товлосон хугацаанаас дахин хоцорсон хэдий ч энэ нь “огт шийдвэрлэгдэшгүй” асуудал биш юм гэж цохон тэмдэглэлээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мөн өдөр Сирийн химийн зэвсгийг устгах асуудлаар хаалттай хуралджээ. Хурлын дараа Сигрид Кааг сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ, Сири химийн зэвсгээ энэ сарын 5-аас өмнө хилээсээ гаргаж, устгах ёстой байсан ч энэ хугацаандаа амжсангүй. Гэсэн ч, “уг ажиллагааны эцсийн хугацаа болох 6-р сарын 30-аас өмнө зэвсгийг Сирийн хилээс гаргаж чадна” гэж үзэж байна. Ажиллагааг түргэтгэхийн тулд НҮБ-ын төлөөлөгчид төсөл баталж байгаа бөгөөд энэ тал дээр Сирийн засгийн газар ч мөн хамтран ажиллаж байна гэжээ.

Аюулгүйн зөвлөлийн тус сарын жижүүр дарга, Литваас НҮБ-д суугаа төлөөлөгч Раимонд Мурмокаит хурлын дараа хэлэхдээ, Сири химийн зэвсгийн түүхий эд болсон бүх бодисыг Латтакиа гарамаар хилээс гаргах ажлаа түргэтгэхийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шаардаж байна гэжээ.

/Анар/ china radio


URL:

Сэтгэгдэл бичих