Ш.Сайхансамбуу сар шинэ тэмдэглэдэггүй гэнэ шүү
Өнгөрөгч могой жилд багагүй барцадтай байсан хүн бол УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу. Нарантуул худалдааны төв нь галд өртөж олон тэрбумын өрөнд орчихсон гишүүн асан “Шатсан байшингаа цэвэрлэчихсэн. Шинэ байшин барих гээд зураг төслөө бэлэн болгоод нийслэлийн архитектурын газарт танилцуулчихаад явж байна.
Орчин үеийн шаардлага хангасан хүнсний зах барих нь тодорхой. Тэнд байсан худалдаачдыг эргээд ажлын байраар хангах зорилготой явж байна. Дөрөвдүгээр сард цутгалтын ажил эхлээд энэ ондоо амжуулна даа” хэмээн ярьжээ. Галын хэрэг нь прокурорт шилжчихсэн удахгүй шийдэгдэх юм гэсэн.
Хар захын босс маань харин өнгөрөгч могой жилийн барцадаас болсон уу яасан энэ жил сар шинэ тэмдэглэж сүйд болоогүй гэнэ лээ. Тэрбээр, сар шинийн баярыг бууз, тавгийн идээ засч тэмдэглэж байгаагүй бөгөөд асар их хөрөнгө зарж тэмдэглэх нь буруу гэж үздэг нэгэн. Харин бусад өдрүүдэд элбэг дэлбэг амьдрахыг чухалчилдаг бөгөөд уламжлалт баяраараа бурхан тахилдаа цай сүү өргөөд л болчихдог гэсэн шүү.
Заавал шинийн нэгний өглөө золгоно гээд байдаггүй. Бурхан тахилдаа цай сүүнийхээ дээжийг өргөдгөөрөө өргөөд л болсон. Ер нь ч манай хүн элдэв баяр цэнгэлд дурлаад байдаггүй гэж байгаа.
Их мөнгө ч Ш.Сайхансамбууг эвдэж дээ, Монгол ёсоо алдсан тэрээр энэ тухайгаа: “Алийн болгон ёс заншил, ерөөл магтаалаар амьдрах юм бэ. Бодит амьдрал л чухал шүү дээ. Тэглээ гээд хүмүүс намайг муу хэлэх л байх. Нарийн, харамчдаа ингээд байгаа юм биш. Тэртэй тэргүй би зөндөө ажил хийж, олон хүнд буян болоод явж байгаа” хэмээн ярьжээ.
URL: