Малид 50 мянган хүүхэд өлсөж үхэх эрсдэлтэй байна

6591efc523f2d5342f148028d24c2b03_L

 Зохих эмчилгээг хугацаанд нь хийхгүй бол Малигийн хэдэн мянган хүүхэд амиа алдаж болзошгүй гэж НҮБ анхаарууллаа.”Тус улс даяар өлөн зэлмэн байдал асуудал хэвээр байна. Бид үүнийг 2014 онд шийдвэрлэхийг хүсч байна” гэж НҮБ-аас Малид суугаа зохицуулагч Дэвид Грессли пүрэв гарагт Женев хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдсэн байна.

Түүний мэдэгдсэнээр, 160 мянга гаруй хүн  Малигаас дүрвэсэн бөгөөд тэдний багахан хувь буюу ойролцоогоор 15 мянган хүн Мали руу буцан очжээ. Гэхдээ олон дүрвэгч эх орон руугаа буцан очно гэдэгт найдаж байна гэж Грессли хэллээ.Одоогийн байдлаар 3,3 сая хүний хүнсний аюулгүй байдал алдагдсан гэж НҮБ мэдэгдэхийн сацуу 800 мянган хүнд хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байна гэв.

Өнгөрсөн онд Малид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 476,9 сая доллар шаардлагатай байсан ч үүний зөвхөн тал хувь буюу 264,4  сая доллар л хандивлагч улсуудаас орж ирсэн аж.

Г.Доржханд

montsame.gov.mn


URL:

Сэтгэгдэл бичих