Утаатай агаар өөхлүүлдэг

1551575_674676549293514_833671913_n
АНУ-ын Огайо мужийн их сургуулийн доктор Сунь Циньхуа (Qinghua Sun) удирдсан эрдэмтдийн хэсэг бохир агаар нь бүсэлхий хэсэгт өөх хуримтлуулж цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг болохыг туршилтын хулганууд дээр тогтоогоод байна. Эрдэмтэд туршилт хийхдээ гурван долоо хоногийн настай хулгануудыг өдөрт зургаан цагийн хугацаанд 2,5 микрометрийн бичил хатуу бодистой бохир агаараар амьсгалуулж байсан гэнэ.

“Бидний судалгаа бохир агаар өөхөн давхаргад өөрчлөлт оруулж, сахарын шижин үүсгэх аюултайг харууллаа” гэж Сунь Циньхуа туршилтынхаа арав дахь долоо хоногийн дараа мэдэгдэв. Сунь Циньхуа ба түүний хэсгийнхэн шинэ хулгануудыг дөрвөн хэсэгт хуваан эхний хоёр хэсгийг өөх тос багатай хоолоор, үлдсэн хэсгийг нь өөх тос ихтэй хоолоор тэжээж байсан гэнэ.

Тэднээс нэг нэг бүлгийн хулгануудыг цэвэр ба бохир агаараар амьсгалуулжээ. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр цэвэр агаар ба ердийн хоолтой хулганууд зүгээр л өсч байсан бол өөх тостой хоолтой хулганууд нь бүдүүрч байсан нь мэдээж. Гэхдээ бохир агаараар амьсгалсан хулгануудаас сонин үр дүн харагдаж байлаа. Арьсан доорх тэдний өөхөн давхарга гэдэсний хэсгээрээ ердийн хулгануудынхаас 1,5 дахин ихэссэн байв. «Манай судалгаа нь энгийн хоол ундтай байсан ч хатуу бичил бодистой агаар өөхөн давхаргыг нэмэгдүүлж байгааг харууллаа» хэмээн доктор Сунь Циньхуа өгүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих