“Чоно” групп нь Чойжинламын музейн эзэмшлийн талбайг автомашины зогсоол болгон ашиглаж байгаа нь хууль зөрчсөн хэрэг тул тус талбайг чөлөөлөх шийдвэр гаргав
Чойжин ламын сүм музейн нэхэмжлэлтэй “Чоно” группт холбогдох иргэний хэргийг өчигдөр Дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хэлэлцжээ.
Тус хурлаар “Чоно” групп нь Чойжинламын музейн эзэмшлийн талбайг автомашины зогсоол болгон ашиглаж байгаа нь хууль зөрчсөн хэрэг тул тус талбайг чөлөөлөх шийдвэр гаргав.
Чойжинламын музей нь Улаанбаатар хотын төв хэсэгт орших ба долоодугаар Богд Жавзандамба хутагт өөрийн хүү болох Чойжин мал Лувсанхайдавт зориулан 1904 онд бариулжээ. Улмаар 1938 онд музей болгон ашиглаж эхэлсэн бөгөөд сүмийн чимэглэлийг 300 гаруй урчууд урлажээ. Энэхүү сүм музейд байх Дэмчиггарав бурхныг өндөр гэгээн Занабазар өөрийн гараар урлаж шүншиглэсэн гэх ба дэлхийд гайхагдах урлагын хосгүй бүтээл юм.
URL: