Эрчүүдийн үргүйдэл гентэй холбоотой

28064af2a0e036b9e691672587cb7371_LТОКИО. /NHK/. Эрчүүдийн үргүйдэл гентэй холбоотой болохыг судлаачид тогтоожээ. Зарим хос яагаад үр хүүхэдтэй болж чадахгүй байгаагийн нууцыг тайлахад энэ судалгааны дүн туслах боломжтой.

Японы Дэвшилтэт аж үйлдвэрийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн болон бусад хүрээлэнгийн судлаачдын баг үүнийг олж тогтоожээ.
Судлаачдын баг “GALNTL-5″ гэдэг генийг эрчүүдийн төмсөгнөөс илрүүлсэн байна.
Хулганы эр бэлгийн эс дэх энэ генийн үйл ажиллагааг зогсооход эр бэлгийн эсийн хөдөлгөөн 80 хувиар багасч байжээ.
Мөн ингэхэд үр тогтооход шаардлагатай уургаар эр бэлгийн эс хомсдож байсан байна.

Г.Доржханд


URL:

Сэтгэгдэл бичих