Мөнгө=Засгийн газар=Зээл

2011 оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын төсөвт төлөвлөснөөс хамаагүй их хэмжээний мөнгө төвлөрсөн байх юм. Тодруулбал, орлогын төлөвлөгөө 252.3 тэрбум төгрөгөөр буюу 26.7 хувиар давж биелэсэн байх юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 417.8 тэрбум төгрөгөөр өссөн  гэсэн үг. Эндээс онцлоход Хүний хөгжил санд 146.6 тэрбум төгрөгийн орлого ооруулахаар төлөвлөснөөс 49.2 хувиар буюу 48.3 тэрбум төгрөг илүү оруулсан.  Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 132.8 тэрбум төгрөг оржээ. Татварын орлогоор 854.7 тэрбумийг төвлөлрүүлэхээр төлөвлөсөн ч 1 их наяд 70.6 тэрбум төгрөгийн орлого орсон. Тэгэхээр 215.9 тэрбумаар илүү мөнгө орсон гэсэн үг. Энэ мэтчилэн улсын төсөвт оруулахаар төлөвлөсөн орлого хэдэн зуун тэрбумаар давсан байна. Ийм таатай мэдээг Засгийн газраас УИХ-ын гишүүдэд  хүргүүлсэн байна.  Цаасан дээр ийм таатай мэдээлэл  буулгасан ч бодит амьдрал дээр байдал өөр байна. Улсын төсөвт зуу зуун тэрбумаар мөнгө орж ирээд байгаа атлаа бүтээн байгуулалт санхүүжилтгүй, Хүний хөгжил сан мөнгөгүй болчихсон гэх хэл ам тасарсангүй. Иргэн бүртээ сар бүр олгодог 21 мянган төгрөгөө олгож чадахгүй зээл авсан,  шинээр барих төмөр замаа банкнаас зээл авч эхлүүлсэн. Тэгэхээр улсын төсөвт орж ирсэн мөнгө хаана, юунд шингээд байна вэ?
Тодруулбал, саяхны  Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар хэлэлцсэн. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга мэдээлэл хийхдээ Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Чойбалсангийн чиглэлд шинээр төмөр зам барих ажил эхэлж 1135 км-т үндсэн цэг тэмдгүүдийг суулгаад, ус зайлуулах хоолой, гүүр болон усны хуримтлалын талбайн байрлалын тодотгол хийх судалгааны ажлыг дуусгасан. Төмөр замын төслийн ажлыг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдээгүй байгаа учир дээрх ажлуудыг “Геомастер”, “Эко Гидро Гео” ХХК зэрэг компаниудаас мөнгө гаргуулан зээлээр гүйцэтгүүлж байна. Эхний шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлүүлэхээр заасан боловч хойшлуулж байгаа учир “МТЗ” ТӨХК ХААН банк-наас нэг жилийн хугацаатай есөн хувийн хүүтэй зээл авах гэрээ байгуулаад байна. Тавдугаар сардаа багтаан төмөр зам барих төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад ажлыг эхлүүлэхээр болсон гэсэн нь гишүүдийг бухимдуулсан юм.

Мөн Засгийн газраас “Эрдэнэс МГЛ” ХК-ийн удирдлагад “Хүний хөгжлийн сан”-д 338,9 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг өгсөн. Гэхдээ үүрэг өгсөн шигээ хөрөнгө оруулагчийг сонгох сонгон шал¬гаруулалт  хойшилсоор байгаа.  Уг нь стратегийн хөрөнгө оруу¬лагчийг сонгочихсон бол “Эрдэнэс МГЛ” ХК 338,9 тэрбум битгий хэл 0.5-2 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр авах ёстой. Үүнийг нь УИХ-аас хуульчилсан. Яг л Оюутолгойн Хөрөнгө оруу¬лалтын гэрээг баталсныхаа төлөөсөнд хөрөнгө оруулагч талаас 250 сая ам.доллар авсантайгаа адилхан зарчмаар урьдчилгаа төлбөр салгана гэсэн үг.  Төлөвлөсний дагуу мөнгө оруулахын тулд  “Эрдэнэс МГЛ” хаанаас ч юм 25 тэрбум төгрөгийн зээл авчихаж. Үүнийг нь Сангийн сайд С.Баярцогт чуулганы танхимд “Зээл авсан” гэх богинохон тайлбараар хайцаалсан.  Мөн тус компанийн захирал  ордоо ашиглаж эхэлтэл  дахин зээл авахгүй гэж гүрийж байга гэх мэдээлэл чих дэлслээ.

Байдал ийм байхад Засгийн газар төсвийн  тодотгол хийх тухай ярьсангүй. Шинэ бүтээн байгуулалт бүрт сонгон шалгаруулалт явуулж бусдаар ажлаа хийлгэх тухай л ярьж байна. Дээр нь шатахууны  хомсдол нүүрлээд мөнгөтэй байсан ч нийлүүлэлт хангалттай авч чадахгүй болсон гэж эрх бүхий хүмүүс мэдэгдэнэ.  Энэ бүгдээс болж  тариалалт, бүтээн байгуулалтын ажил зогсоод байхад эрх барьж байгаа хоёр намын барилгын ажил өдөр шөнөгүй өрнөж сүндэрлээд л.

Баримтыг эн


URL:

Сэтгэгдэл бичих