Эхнэрээ нууц амрагтай болсон эсэхийг мэдмээр байна уу

11378_854Нэг л сэжигтэй, итгэл алдсан байж магадгүй гэсэн хардлагын манан татаад байна уу. Хэрэв тийм бол та түүнийг хэд

хоног сайн ажигла.

Мэдээж ямар ч баримтгүйгээр юу юугүй хэрүүл өдөж, хэл ам хийгээд хэрэггүй. Гэнэт таны сэжиг эндүү байвал сэтгэлд нь юм хийж хайртай хүнээ гомдоохоос цаашгүй шүү дээ.

Эхнэрийн тань сэтгэл хувирч өөр хэн нэгнийг хайрладаг болсон бол дараах таван шинж заавал илрэх ёстой хэмээн сэтгэл зүйчид үздэг юм байна.

1. Таны байгаагаас өөр өрөөнд орж гар утсаараа ярих гээд байгаа бол
2. Утсандаа ирсэн месэеж, эсвэл явуулсан захидлаа тэр дор нь устгаж байгаа бол
3. Найз бүсгүйчүүдтэйгээ уулзах хугацаа нь өмнөхөөс ойртоод байгаа бол
4. Хөнжилдөө тэр гэнэт өмнөхөөс илүү тачаангуй болсон бол
5. Эрчүүдийн тухай яриа өдөх сонирхолтой болсон нь анзаарагдвал та түүнийг хэн нэгэнд сэтгэл алдарсан байж магадгүй гэсэн дүгнэлт хийж болох юм.

Гэхдээ мэдээж тэр танд энэ бүхнийгээ үнэнээр нь хэлнэ гэдэг юу л бол. Тиймээс жижигхэн туршилт хийгээд үз.

Жишээ нь, цагдаад ажилладаг найз тань худлаа ярьж буйг илрүүлдэг аппаратыг хариуцдаг болсон байна гэж хэл. Тэгээд тэр найз тань уг аппаратныхаа гэмгүй нэгэн туршилтыг хамтдаа хийе гэж гуйхад нь зөвшөөрчихсөн. Түүнд тус болох үүднээс хоёулаа тэр аппаратных нь ид шидийг үзье хэмээн ятга. Энэ тохиолдолд

1. Таны гуйлтыг сонсоод уурлаж бухимдан, ийм тэнэг саналд хэн зөвшөөрдөг байна хэмээн хашгирч загнаж байвал
2. Ямар ч тайлбар сонсохгүйгээр эрс шийдэмгий татгалзвал
3. Зарчмын хувьд болохгүй зүйл алга гэх ч очих болоход элдэв шалтаг хэлж бултаад байвал эхнэрт тань танаас гадна нэг хүн байна, түүнийгээ илрэх вий гэхээс айж байна гэсэн үг хэмээн сэтгэл судлаачид оношилсон байна билээ.


URL:

Сэтгэгдэл бичих