Жүжигчин Ц.Баясгалан дуучин болжээ
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан “Домогт Ану хатан” жүжгийн гол дүрд бүтээснээс гадна тус жүжгийн дууг дуулсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Харин тэрбээр өнгөрсөн лхагва гаригт буюу эх үрсийн баяраар Эрдэнэт хотод болсон “Ижий баялаг-энхрий үрс” тайз, дэлгэц хосолсон шоу тоглолтод “Домогт Ану хатан” жүжгийнхээ хэсгээс монологи уншиж, анх удаа тайзнаа жүжгийнхээ дууг дуулжээ. Эрдэнэтийн үзэгчид түүнийг халуун дотно хүлээн авч, алга ташилтаар харамгүй шагнасан гэнэ. Дашрамд сонирхуулахад, Эрдэнэтийн театрын уран бүтээлчид зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” түүхэн романыг дуурь болгон тавьсан аж.
Г.Даша
URL: http://www.fact.mn/15180.html