Хайртай хархүүгээ ингэж сонжоорой

sonjooroi7787Хайртай залуугаа тогтуун гэгч нь ажигла. Хүний гадаад дүр төрх дотоод мөн чанарыг нь дэлгэрэнгүй өгүүлдэг.

Хайртай залуу чинь хоорондоо нийлэх шахсан өтгөн хөмсөгтэй бол:Жинхэнэ эр хүнд байх зан чанартай нэгэн. Гэхдээ сэтгэлийн гуниг зовлон, шаналалаа үргэлж нуун дотроо хадгалж явдаг. Түүнд элэгсэг халамжтай, зөвхөн өөрийнх нь төлөө юугаа ч өгөхөөс ч буцахгүй бүсгүй нэн түрүүнд хэрэгтэй. Ийм түшиг тулгууртай болсон цагт тэр юунд ч хүрч мэднэ. Мөн сексдээ үргэлж сайн байдаг.

Нарийхан хөмсөг: Зөвхөн өөрийнхөө үзэл бодолд л бат үнэнч байдаг. Зав зай гарган зугаалж цэнгэх дуртай.

Шулуун хөмсөг: Эгц хөмсөгтнүүд ажил хэрэгч байдаг. Тэрээр гандан буурахгүй өөдрөг үзэлтэн бөгөөд бүр байгаль цаанаас нь түүнд мөнгө нь арвижих хувь заяаг оноосон байдаг аж.

Онигор зураасан нүд: Маш ажил хэрэгч. Мөн туйлширдаггүй. Эмэгтэйчүүдээс эхийн хайрыг хүсэмжлэгч байдаг.

Гурвалжин нүд: Мөрөөдөмтгий, маш романтик эрчүүд. Харин өөртөө нь 100% сэтгэл гарган харьцахгүй бол хэнийг ч шууд орхин нүүр буруулчихаж чадна.

Том нүд: Амархан дурламтгай. Хэрвээ амьдрал эхлүүлбэл үүргээ ухамсарлан насан туршдаа үнэнч байж чадна.

- Том уруултай хүн шүтлэг ихтэй байна.
- Муруй уруултай эр хүн аз жаргал муутай, амьдрал уруудахын шинж.
- Үрчлээ зураастай, түргэн хөдөлгөөнтэй, ярих үед нь амнаас нь шүлс үсэрдэг бөгөөд цээжинд нь үс цөөтэй бол зальтайн шинж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих