”Буянт-Ухаа” хорооллын орон сууцны үнийг 1.280.000 төгрөгөөр тогтлоо

1009971_600018620075201_908406633_n    Ерөнхий сайд 30 минут уулзалт боллоо. Өнөөдрийн уулзалтаар нисэхэд баригдаж буй Буян-Ухаа хорооллын асуудлыг онцоллоо. Тус хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууц ашиглалтад орсон байгаа. Тэгвэл тус байрны метр квадратын үнийг 1,280,000 төгрөг байхаар тогтжээ.

Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эхний ээлжинд ороод буй орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, үлдсэн 40 хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон залуу гэр бүлд олгоно. Орон сууцны захиалга авахтай холбоотой журмыг ирэх долоо хоногийн баасан гариг гэхэд гаргачихсан байна. Зах зээлийн үнээс хямд тул засгийн газраас зорилтот бүлгийнхэнийг энэхүү орон сууцанд оруулна. 1764 айлын 60 хувьд нь төрийн албан хаагчдаас, 40 хувьд нь залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулах квот тогтоосон” гэлээ.

Мөн ченжүүдийн гараар оруулахгүйн тулд байр худалдан авахыг хүсэгчдэд онцгой шаардлага тавьж буй бөгөөд авсан байраа 15 жилийн хугацаанд бусдад зарахгүй, ашиг олох зорилгоор түрээслэх эрхгүй юм байна. Мөн анх удаа орон сууц худалдан авч буй байх, түүнчлэн найман хувийн хүүтэй зээлээр урьдчилгаа 30 хувийг төлөх зэрэг шаардлага тавьжээ.

Орон сууцуудын м.кв-ын үнийг танилцуулъя.

33.47, 39.47, 42.32 м2 бүхий нэг өрөө байр тус бүр 252, нийт 756 ширхэг,
-33, 49.72, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр тус бүр 252, нийт 756 ширхэг
-66.88 м2 бүхий гурван өрөө байр 256 ширхэг байна.

Т.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих