Япончуудтай эрчим хүчний салбарт хамтрана ажиллана
Япон улсын Сэргээгдэх эрчим хүчний сангийн урилгаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Азийн Супер Грид, Гобитек Олон улсын хуралд оролцож нийт 400 гаруй зочид төлөөлөгчдийн өмнө илтгэл тавьжээ. Тус хурлын үеэр Японы 93 дахь Ерөнхий сайд Хатояама Юкиотой уулзалт хийж хоёр орны хамтын ажиллагаа “Азийн супер сүлжээ”, “Нүүрстөрөгч багатай эрчим хүч”-ний хөгжил сэдвээр ярилцсан байна.
Дашрамд дурдахад хурлын өмнө Японы “Шинэ, технологи аж үйлдвэрийн агентлаг” /NEDO/-ын тэргүүн Уэдатай уулзаж Япон Улс – Монгол Улсын хамтын ажиллагааны “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хийгдсэн Шинэ Оюу Толгой-Цагаан суврага чиглэлийн 220КВт-ын өндөр хүчдэлийн шугам барих хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
URL: