Бат бөх гэр бүлиийн нууцуудаас

imageserwwe

Гэр бүлийн харилцааг хүчтэй, бат бөх байлгах хамгийн эхний үндсэн хүчин зүйл бол – ЗОРИУЛАЛТ юм.

Амьдрал хайр дээр тогтдог гэж ярьдаг. Юу ч үгүй гэр бүл байж болох боловч гишүүд нь бие биедээ хайргүй гэр бүлийг гэр бүл гэхэд тун хэцүү. Бие биенээ бүрэн гүйцэт таньж мэдээгүй ч хүмүүс хайртай учраас гараас нь атгаж бүх амьдралаа хамт өнгөрөөхөөр шийдвэр гаргадаг… Өөрөөс нь төрсөн биш ч, өөрийг нь төрүүлсэн биш ч, өргөмөл хүүхэд, өргөж авсан эцэг эхчүүдийн хооронд жинхэнэ гэр бүлийн харилцаа хайрын үндсэн дээр тогтдог.

Хайр гэдэг нөгөөх нь ямар байхаас үл шалтгаалж өөрийгөө нөгөө хүндээ бүрэн зориулах үйлдэлд хүнийг хөтөлж байдаг.

Нэгэнт шийдсэн л бол алдаатай, ууртай, ойлгохгүй, зөрүүдэлсэн, өвчтэй, мөнгөгүй, ямар ч байсан… тэр чигээр нь хайрлахыг л ХАЙР гэнэ.

Лхагвасүрэн гуайн “Би өөрийгөө элээж, өрөөлийг ирлэх
Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий” гэдэг мөр санаанд бууна…


URL:

Сэтгэгдэл бичих