Гишгэх газаргүй Өвөр Монголчууд

200804242155z_special4Өвөр Монголын Ардын Намаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүний Эрхийн Зөвлөлийн дэргэдэх (UN Humen Rights Council)
Universal Periodic Review (UPR)-д илтгэсэн Өвөр Монголын хүний эрхийн мэдээлэл (сүүлийн 3 жил )
Сүүлийн 61 жилийн турш ХКН, Хятадын колончлогчид Өвөр Монголчуудын эсрэг аймаглан устгах , хүчээр хятадчилах бурангуй төрийн бодлого явуулж ирснийг хүн төрөлхтөн сайн мэднэ.
Ялангуяа сүүлийн 3 жилд Бээжингийн эрх баригчид Өвөр Монголчуудын эсрэг төрийн зохион байгуулалтай, өргөн цар хүрээтэй, харгис бодлого явуулж, Өвөр Монголчуудыг бие даасан үндэсний хувьд бүрмөсөн мөхөөж, хэл соёлыг нь бүр мөсөн устгахад чиглэсэн жигшүүрт үйл
ажиллагаагаа эрээ цээргүй улам эрчимтэй явуулж байна.
Нэг: Нэр төдий өөртөө засах орон
Өвөр Монголын үндэсний уламжлалт засаг захиргааны байгууламжийг хүчээр өөрчлөж, 8 аймгаас (provinces) 5 – ыг нь шууд хот (city ) болгов. 2 аймгийн нэрийг бүр зориуд хятад нэрээр сольжээ.
Баримт :
Жирэм аймагийг – Тун Ляо хот (Tong Liao )
Зуу Од аймагийг – Чи Фэн хот (Chi Feng )
гэх мэтээр хүчээр өөрчлөв.
Үүнтэй хамт Өвөр Монголын өөртөө засах орон, аймаг , хошуу , сумын засаг захиргааны удирдах эрхийг монголчуудаас бүрмөсөн булаан авч, дан ганц хятад хүмүүсийн гарт өгч байна.
Баримт :
Өвөр Монголын “ Өөртөө засах орны “ аймаг, хот, хошуунаас эхлэн бүх тэргүүлэгч даргийн суудалыг бүгд хятад хүмүүс эзэлжээ. 8 аймаг (хот ) ийн захиргааны гишүүдийн 95 % -аас дээш хувь нь хятад хүнээр сольсон.
1. Улаан цав аймагийн (хот ) тэргүүлэгч дарга Li Wan Zhong
Тус аймаг (хот ) -ийн захиргааны 7 орлогч дарга , нарийн бичгийн дарга нар бүгд хятад хүмүүс
2. Монголчуудын зонхилох Шилэн гол аймгийн тэргүүлэгч даргийн суудалд Zhang Guo Hua хэмээх хятад хүн эзэгнэн сууж байна . Бусад аймаг (хот ) , хошуу, сум бүгд иймэхүү хачин байдалтай.
Хоёр : Монгол хэл соёлоо алдаж байгаа нь
Бээжингийн эрх баригчид аман дээрээ Монгол үндэсний хэл соёлыг хөгжүүлж өгнө гэж олон удаа амалсан боловч амьдрал дээр нэг нь ч хэрэгжээгүй, харин эсрэгээр Монгол үндэсний хэл соёлыг богино хугацаанд бүрмөсөн устгах бодлого, үйл ажиллагаа эрчимтэй явуулсаар иржээ.
Баримт
1. Бүх шатны монгол бага сургуулиудыг ( монгол хэлээр хичээллэж байгаа сургуулиудыг ) хүчээр татан буулгаж байна. Шилийн гол аймгийн бүх сумуудын монгол бага сургуулиулийг хүчээр татан буулгасаны уршгаар монголчуудын ( малчдын) хүүхдүүд үндэсний хэл дээрээ боловсрол эзэмших , сурах эрхээ алдаж байна
2. Өвөр Монголын ” өөртөө засах орон ” даяар монгол хэлээр хичээллэдэг ганцхан коллеж байна. ( Энэ нь Хөх хотод байдаг ” Монгол хэлний тусгай мэргэжлийн сургууль” ). Өвөр Монголын зарим их дээд сургуулиудад монгол хэлээр заадаг цөөн тооны анги байв ч, тус ангийг төгссөн монгол залуучууд ажил олоход нэн бэрхшээлтэй. Учир нь Өвөр Монголд одоо монгол хэл бичгийг хэрэглэх хүрээ маш их хумигдаж, нийгэм дээр байр сууриа алдаж, зөвхөн гэр бүлийн хэл болж хувирсан байна. Энэ бол олон арван жилийн турш монгол хэл соёлыг мөхөөх гэсэн Хятадын колончлогчдаас явуулж ирсэн харгис бодлого, үйл ажиллагааны уршиг мөнөөс мөн.
3. Монгол хэл дээр тогтмол хэвлэгдэн гарч байсан сэтгүүл ихэнхи нь хүчээр хаагдсан. Монгол кино жүжиг бүрмөсөн хаагджээ.
4. Өвөр Монголын ” өөртөө засах орны ” нутаг дэвсгэр дээр шуудан холбоо нь зөвхөн хятад бичгээр үйлчилнэ.
5. Өвөр Монголын ” өөртөө засах орны ” нутаг дэвсгэр дээр албан ёсны хурал цуглаанд зөвхөн хятадаар илтгэл тавьж, хятадаар хурлын тэмдэглэл хөтлөх, түүнчлэн бүх албан бичгийг зөвхөн хятадаар үйлдэхийг зөвшөөрдөг.
6. Өвөр Монголчуудын уламжлалт соёл заншил, нандигнан хайрлах зүйлсийг хүчээр эвдэн сөнөөж байна.
Баримт: 800 жилийн турш монголчуудын дээдлэн хүндэлж ирсэн Ордос дахь Чингэс хааны онгоныг монголчуудаас хүчээр булааж, Хятадын ” Dong Lian” хэмээх компанид өгч жуулчны бааз болгосноор бүх монголчуудыг илээр гутаан доромжилж байна.
Гурав: Гишгэх газаргүй Өвөр Монголчууд
Олон арван жилийн турш Бээжингийн эрх баригчид Өвөр Монголын өөртөө засах орны нутаг дэвсгэр дээрхи, газар доорхи бүх баялагыг нь дур мэдэн, эрээ цээргүй дээрэмдэн цөлмөж, монголчуудын амьдрах орчныг эвдэн сүйтгэсээр иржээ.
Баримт:
1. Бээжингийн эрх баригчид Өвөр Монголчуудыг бүрмөсөн хятадчлан уусгах далд санааны үүднээс Хятадын дотор мужуудаас олон арван сая хятад цагаачдыг Өвөр Монголд өргөнөөр нүүлгэн шилжүүлсээр иржээ. Хятад цагаачид Бээжингийн эрх баригчдын шууд дэмжлэгээр монголчуудын бэлчээр нутгийг хүчээр булааж тариа тарьж, уурхай үйлдвэр байгуулснаар Өвөр Монголын экологи , байгаль орчны тэнцвэрийг алдагдуулж байна. Сүүлийн жилүүдэд цөлжилт эрчимтэй явагдаж, Өвөр Монголын өөртөө засах орны бүх нутаг дэвсгэрийн 64 % нь элсэн цөл боллоо. Энэ элсэн шуурга нь зөвхөн Өвөр Монголыг сүйтгээд зогсоогүй, бас Бээжин, Хятадын олон муж, Өмнөд Солонгос , Япон хүртэл хийсэж хор хөнөөлөө учруулсаар …
Хятадын засгийн газар Өвөр Монголын цөлжилтийг зогсоох нэрийдлээр малчдыг уламжлалт мал маллах эрхийг нь хасаж, аймаг ( хот ) , хошууны төв рүү албадан нүүлгэж байна. Түүнчлэн Монгол тариачдын газрыг булааж хүчээр хятад зонхилсон хот суурин луу нүүлгэсээр…
Баримт:
Хятадын << Bei Fang Xin Bao >> сонины мэдээлснээр Хятадын засгийн газар 2010 оноос өмнө 2,400,000 малчин тариачдыг хот сууринд нүүлгэн суурьшуулахаар тогтоол гаргасан.
Хятадын Xinhua Аgency мэдээлснээр Өвөр Монголын 44 хошуу сумын нутаг дэвсгэр дээр << цөлжилтийг зогсоохын тулд >> мал маллахыг бүрмөсөн хоригложээ.
Ингэснээр, монголчуудыг уламжлалт амьдрах эх үүсгэвэр болcон бэлчээр, малаас нь салгаж, монгол үндэсний уламжлалт ахуйн соёл , амьдралын арга хэлбэрийг нь хүчээр өөрчлөлж эрчимтэй хятадчилж байна. Үүний харгайгаар Өвөр Монголчуудын амьдрах орон зай улам хумигдаж, монголчууд өөрийн уугуул нутагтаа бүр цөөнхийн цөөнхи болж хувирлаа.
Нутгаасаа хөөгдсөн монголчуудыг хотын захад тусгай бэлтгэсэн << цагаачдын лагарь >> – т албадан суурьшуулж байна. Монголчууд аяга хоол олохын тулд баян хятадын боол болж, цалин багатай хамгийн хүнд хэцүү ажлыг хийж, бор өдөр шар хоногийг өнгөрөөсөөр …
Ийнхүү цагаачилж ирсэн хятадууд нь Өвөр Монголд маань эзэн болж, харин хэдэн мянган жилийн турш Монгол эх орондооо жинхэнэ эзэн байсан монголчууд бид төрсөн нутагтаа цагаач боллоо!
Үнэндээ одоо өвөр монголчууд өөрсдийн баян тансаг эх орондоо ган гэх нохойгүй, гаднаа бэлчих малгүй, модоо бариж гуйлгачин болж, гишгэх газаргүй боллоо.
Цөхрөнгөө барсан өвөр монголчууд амьд явахын төлөө, газар шороо, нутаг бэлчээрээ хамгаалахын төлөө, үр ач нарынхаа төлөө хятадын колончлогчдын эсрэг тэнцвэргүй тулалдаанд аймшиггүй тэмцэн босож байна. Хятадын албан ёсны мэдээлснээр , 2005 -07-18 Өвөр Монголын Хорчин баруун гарын дундад хошууны Хөндлөн сумын Хянган Овоо тосгоны 200 гаруй монголчууд газар нутгаа хамгаалан хятад цагдаа нартай мөргөлдөж олон хүн шархдаж баривчлагдав. Router Аgency- н мэдээлснээр 2005-07-27 Жирэм аймгийн Qian Jing тосгоны 2000 гауй монголчууд хятад цагдаатай мөргөлдөж олон хүн шархадаж баривчилагдав гэх мэт…
Дөрөв: Улс төрийн хавчлага улам ширүүслээ
ХКН, Бээжингийн эрх баригчид, монгол хэл соёлоо хамгаалах , монгол үнэсний язгуур эрх ашгаа хамгаалах талаар өөрсдийн бодол санаагаа зоригтой илэрхийлсэн, Бээжингийн явуулж байгаа бодлогыг өчүүхэн ч атугай шүүмжилсэн, дургүйцлээ илэрхийлсэн Өвөр Монголчуудыг хоморгон мөрдөн мөшгиж, хууль бусаар баривчлан шорон гянданд хорьж, монгол хүмүүсийн наад захын эрхийг нь бүдүүлгээр зөрчсөөр иржээ ( 1990 оноос хойш Өвөр Монголын хүний эрхийн төлөө цогтой тэмцэгчид Хадаа, Улааншувуу, Бүргэд, Хүчинтөгс, Магнай … )
Баримт:
1.ӨМАХ- ний тэргүүн Хадааг 1995 оны 12 сард хууль бусаар баривчилж 15 жилийн ял хүчээр тулган, одоог хүртэл нийт 13 жилийн турш Chi Feng хотын хатуу дэглэмтэй 2-р гянданд хорьсоор тамалсаар… Хадаагийн эхнэр хүүхдийг нь олон жил мөрдөн мөшгөж, айлган сүрдүүлсээр иржээ. Түүгээр үл барам , Хадаагийн ганц хүү Үйлсийг нь хилс хэрэгт холбож 2 жил (2002-2004 ) шоронд хорьсон удаатай.
Campaign For Releasing Mr. Hada
http://www.smhric.org/campaigns.htm
2.Монгол эмч Нагуунбилэг болон түүний эхнэр Дагуулаа Хөх хотод “ Оточ “ хэмээх монгол эмнэлэг байгуулж олон зуун монголчуудыг эмчилж эдгээсэнд хардан сэрдэж, “ гажуу шашинаар “ хүмүүсийг мунхруулсан хэмээн барьж хилсээр ял тулган эмнэлэгийг нь хааж, эд хөрөнгийг нь хураалаа.
Couple Arrested for Practicing Mongolian Medicine
http://www.smhric.org/news_88.htm
2008 -01- 06 Хятадын Аюулаас Хамгаалах Байгууллага Монгол Улсын иргэн Жаранбаярын Соёлт ( Өвөр Монгол ын Арпын Намын Монгол Улс дахь төлөөлөгч ) –ыг Бээжинд очих үед тус хотын олон улсын онгоцны буудалд нууцаар баривчлан , Хөх Хот дахь Хятадын аюулаас хамгаалах яамны 2 – р гянданд хууль бусаар хагас жил шахам хорьжээ. Харин олон улсын хүний эрхийн байгууллага Amnesty International, эрх чөлөө , ардчилалыг эрхэмлэдэг олон улсын шахалт шаардлагийн дор аргагүйн эрхэнд түүнийг 2008-06-17 нд суллав.
Mongolian Dissident Arrested in Beijing
http://www.smhric.org/news_195.htm
3.Хятадын аюулаас хамгаалах байгууллага, өвөр монголын нэрт зохиолч, сэтгүүлч Наранбилэгийг 2008-03-23 Хөх хот дахь гэрээс нь хууль бусаар баривчлаж, 20 хоног цагдан хорьжээ. Наранбилэгийн эрхэлж байсан “ Голомт ” сэтгүүл ба өөрийн гаргаж байсан website –ийг хаагаад, гадаад паспортыг нь хурааж , 20000 RMB торгож гэрийн хорионд хорижээ.
Mongolian Rights Advocate Released from Detention, Placed under House Arrest
http://www.smhric.org/news_206.htm
4.Хятадын засгийн газар Өвөр Монголын нэрт зохиолч, багш Gao Yu Liang_г (Өмнөд Монголын Ардчилсан Холбооны гишүүн байсан ) Өвөр Монголчуудаа өмөөрөн үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлсэнийх нь төлөө олон жилийн турш эрх чөлөөг нь хязгаарлаж, мөрдөн мөшгиж байна. Бас түүнд бусад багш нараас 2 дахин бага цалин олгож хавчин гадуурхаж ирлээ. Хятадын аюулаас хамгаалах байгууллага түүний чөлөөтэй явах эрхийг нь хязгаарлаж гадаад паспорт өгөхөөс эрс татгалзжээ. Түүнчилэн 2008-02 сард Gao Yu Liang –ний “ Чулууны өчил “ хэмээх шинэ номыг нь монгол залуучуудад нөлөөлхөөс болгоомжилан худалдаанд гарахаас өмнө бүгдийг хураан авлаа.
Dissident’s Book Confiscated in Southern (Inner) Mongolia
http://www.smhric.org/news_194.htm
5.2007-02-18 Хятадын аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд Өвөр Монголын нэрт улс төрийн тэмцэгч, нийгмийн зүтгэлтэн, үндэсний онол судлаач, эрдэмтэн Муунохойны гэрт дайран орж, Монгол үндэсний эрх ашгаа хамгаалах талаар түүний бичсэн “ Хөлдөөгдсөн асуудал ”, “ Эцэслэгдсэн асуудал ”, “ Зүүд зэрэглээ мэт хүний амьдрал ” хэмээх өөрийн намтар болон хориотой хэмээх бүх номуудыг ачаад явсан. Түүгээр үл барам түүний тууривласан бүх номнуудыг “ хагалан буталгах үзэлтэй ,эсэргүү ном “ хэмээн зарлаж, Өвөр Монголын бүх номын дэлгүүрээс хураан авчээ.
Prominent Dissident Muunohai’s Book Banned as Suppression of Mongolian Publications Intensifies
http://www.smhric.org/news_152.htm
6.Бээжингийн Олимпиад – 2008 болохоос өмнө Хятадын засгийн газар Өвөр Монгол, Түвд, Уйгар – уудыг “ хорлон сүйтгэх, алан хядах ” үйл ажиллагаа явуулж магад хэмээн хардан ,сэрдэж, улам ихээр хавчин гадуурхаж, улам ихээр хэлмэгдүүлж байна. Дөнгөж саяхан 2008-07-29 нд Хятадын аюулаас хамгаалах байгууллага Хөлөн Буйр аймгийн Эвэнк хошууны наадамд оролцож байсан “ Тоонт нутаг ” номын дэлгүүрийн эзэн Бүрэлдүүнийг баривчлаад түүний номын дэлгүүрийг онгичин нэгжиж, 2 компъютэрийнх нь хард диск болон өөоийн ба эхнэрийх нь гадаад паспортыг нь хураан авлаа. Түүгээр үл барам түүний эхнэр Сарнайг нь саатуулан “ Бүрэлдүүн Өвөр Монголын ардын намтай ямар холбоотой буй ” гэж байцаан шалгаж, элдвээр айлган сүрдүүлж байна. Бүрэлдүүн ба түүний гэр бүлийн талаар ямарваа нэгэн тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна.
Тав: Мэдээлэлийн эрх зөрчигдөж байгаа нь
Олон арван жилийн турш Бээжингийн эрх баригчид Өвөр Монголыг гадаад улсаас, гадаад орчноос бүрмөсөн тусаарлан, зөвхөн ХКН –ыг магтсан нэг талын үзэл сурталыг нь суртачилсан мэдээлэлээр монголчуудын тархийг угааж ирлээ. Ийнхүү Хятатын засгийн газар нь өвөр монголчуудыг чих дүлий ,нүд балай болгох далд санаагаа хэрэгжүүлэхийн тулд монголчуудын мэдээлэл авах , мэдээлэл тараах наад захын эрхийг нь хүртэл хаан боож хязгаарлаж байна.
Баримт: Хятадын аюулаас хамгаалах байгууллага нь “ монгол хэл соёл ” “ монгол үндэстэн ” гэх үг хэллэг үзэл санаа цухалзсан Өвөр Монголчуудын интэрнетийн website- г хатуу хянаж, “ хагалган бутлах ” ял өгч дуртай цагтаа хаан, үйл ажиллагаа нь бүрмөсөн зогсоож ,эрхэлэн гаргаж буй хүмүүсийг мөрдөн мөшгиж, хавчин гадуурхаж байна.
1.2004-10 сард 10000 гаруй хэрэглэгчтэй www.nutuge.com _г бүрмөсөн хаав. Түүнчлэн www.minimongol.com , болон www.ehoron.com _ г хүчээр хаасан.
Two Internet Sites Shut Down in Inner Mongolia
http://www.smhric.org/news_124.htm
2.Орчин үеийн тусгай төхөөрөмжийг ашиглаж Хөх хотын бүх интэрнэт кафе- ний үйл ажиллагааг нь цаг ямагт хатуу хянаж , ХКН, Хятадын засгийн газарт үл таалагдах нэгийг нь хааж, торгууль оногдуулж, үйл ажиллагааг нь зогсоосоор байна.
Inner Mongolia Officially Launches Internet Cafe Intelligent Control System
http://www.smhric.org/news_95.htm
Дээрхи хөдлөлшгүй баримтнуудаас дүгнэхэд:
Хятадын засгийн газар нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын Үндсэн хуулийн 2 – бүлгийн иргэдийн үндсэн эрх ашгийг хамгаалах бүх зүйл ангийг (ялангуяа 33,34,35,37,38,39,40 дугаар зүйл );
1. Нэгдсэн Үндэсний байгууллагын үндсэн дүрэм, Дэлхийн хүний эрхийн түгээмэл тунхаг, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн олон улсын конвенц , Иргэний эрх ба улс төрийн эрхийн олон улсын конвенц зэрэг хүний эрхийг хамгаалах талаар олон улсын баталсан гэрээ , конвенцуудыг үг үсэг, үзэл санааг нь бүгдийг бүдүүлгээр зөрчиж байгаа нь тодорхой харагдаж байна. ( Дээрхи олон улсын гэрээ конвенцинд БНХАУ гарын үсэг зурж, албан ёсоор нэгдэн орсон юм )
Иймээс Өвөр Монголын Ардын Нам , Нэгдсэн Үндэсний Байгууллага, олон улсын хүний эрхийн байгууллагууд болон эрх чөлөө ардчлалыг эрхэмлэдэг олон орны засгийн газарт хандаж :
1.Хятадын засгийн газраас Өвөр Монгол, Түвд, Уйгуур зэрэг үндэснүүдийн эсрэг явуулж ирсэн , аймгалан устгах , хүчээр уусгах, төрийн бодлого, балмад үйл ажиллагааг нь нийтээр хатуу буруушаан, улс төр, эдийн засгийн шахалт үзүүлж, Өвөр Монгол, Түвд, Уйгуур-ын ард түмний хүний эрхийг нь хүндэтгэн баталгаажуулах;
2.Өвөр Монгол, Түвд, Уйгуур-т эрх чөлөө олгох , биеэ даасан байдлыг нь хүндэтгэн сэргээх ;
3.Xятадын ард түмэнд эрх чөлөө, ардчлалыг олгох;
4.Одоо хятадын шорон гянданд хууль бусаар хориогдож буй Өвөр Монгол, Түвд, Уйгуур болон Хятадын ардчилсан үзэлтэй хүмүүсийг даруй суллах зэрэг асуудлыг дэвшүүлж байна.
Өвөр Монголын Ардын Нам
2008-08-25
Stockholm
http://www.free-huuchinhuu.com/2012/01/blog-post_09.html

URL:

Сэтгэгдэл бичих