Хүний амь мөрийцөж адгуусаар наадах уяачдын завхарлыг яах вэ?

“Монголын морин спорт, уяачдын холбоо” гэж адгуус уралдуулж таашаал авдаг  мөнгөтэй хүний аазгай хөдөлгөсөн нэг газар байна.  Тэд хаврын бүсийн “Дүнжингарав” уралдааныг энэ сарын 9-ны өдөр зохион байгуулах товоо гаргасан ч  хацар хайрсан хүйтэн жавар уядаагүй байгаа энэ үед уралдаан унаач хүүхдүүдэд өндөр эрсдэлтэй гэж засгийн газаас өвлийн морин уралдааныг дэмжээгүй.

Гэсэн ч Өвөрхангай аймгийн Хужирт суманд энэ сарын 2-нд буюу шинийн гурваны өдөр их сунгаа явуулж унаач хүүхэд хүндээр гэмтсэн золгүй хэрэг гарчээ. Энэ үеэр 10 настай унаач хүү морьтойгоо дайруулж, хүндээр бэртэж гэмтсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, их сунгааны үеэр нэг уяач нөхөр өөрийн морийг таслаж авах гэж байгаад унаач хүүг морьтой нь дайрч гэмтээсэн байна гэж байна. Өнөөдрийг хүртэл унаач хүүгийн биеийн байдал маш хүнд, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Эмчийн мэдээлснээр “Хүү тархиндаа цус харвасан байх магадлалтай. Ухаан ороод, юу ч санахгүй байна гэсэн” гэсэн байна.

Азтай Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих