Д.Зоригт сайд Монголын нефтийг хятадуудад атгуулахаар улайрч байна
ЭБЭХ-ий сайд Д.Зоригт гэж золиг бүр ил цагаанаар хятадуудад саймширч эхэллээ. Мэдээж сайны ёр биш. Тэрээр Газрын тосны газрын 70 жилийн ойн баяраар өөрсдийн хүмүүсээсээ илүүтэйгээр хятад нөхөддөө шагналын хур буулгасан. Тэдэндээ лиценз өгсөн шигээ медаль тэмдэгийг бөөн бөөнөөр нь гардуулсан гэхэд болно. Одоо Монголын нефтийг Хятадаас хараат болгохоор зорьж байна. Түүний гаргасан санал бол Хятадаас нефть авах. Энэ нь аажимдаа Хятадууд манай орны түлш шатахууныг мэддэг болно гэсэн үг. Урьд нь малын түүхий эдээ хятадуудын гарт оруулаад яаж алдаж байснаа мартаагүй л баймаарсан, манайхан. Гэтэл Д.Зоригт гэж нэг золигийн амьтан хятадуудад саймширч, Монголын нефтийг “найзууд”-даа атгуулахаар улайрч байгаа нь гутамшигтай хэрэг гэж үзэж байгаа улс цөөнгүй байна. Магадгүй үүний цаана маш том зорилго нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй л юм.
Б.Батсайхан
URL: