Хонконг Филиппинд хориг арга хэмжээ авав

sddssssssddХонконгийн засаг захиргааны онцгой районы засгийн газар 5-аас эхлэн Филиппинд эхний шатны хориг арга хэмжээ авч, тус улсын дипломат болон албаны пасспортаар Хонконгт 14 хоногт визгүй зорчихыг түр зогсоох болов. Энэ нь жил бүр 700-800 хүнд нөлөөлөх юм.

Хонконгийн засаг дарга Лянь Жэнь-ин долоо хоногийн өмнө хэлэхдээ, Манилд барьцаалсан хэрэг гарснаас хойших 3 жил гаруйн туршид Филиппиний талын уучлал хүссэн нь эндэгсдийн гэр бүлийнхэн болон шархагсдын шаардлагад нийцэхгүй байгаа нь хориг арга хэмжээ авч байгаагийн шалтгаан юм гэжээ.
“Гуанминрибао” сонины мэдээлснээр, Хонконгийн хориг арга хэмжээнд Филиппин хариу арга хэмжээ авахгүй, харин Манилын барьцааны хэргийг шийдвэрлэхийн тулд Хонгконгийн талтай хамтран хүчин зүтгэхэд бэлэн байна гэж Филиппины ерөнхийлөгчийн ордон 3-нд мэдэгджээ.

Филиппин холбогдох арга хэмжээний талаар харамсал илэрхийлж байгаа боловч уучлал гуйхгүй гэж дахин мэдэгдсэн юм.

\Сарантуяа орчуулав.\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих