Дээд шvvх гэдийж, дэр нэгтгэхийг хvссэн нь гуйсаар…
Жижиг хэмээн “гоочлогддог” намууд томрох тєлєвлєгєє боловсруулан хамтарч, эвсч нэгдэх хєдєлгєєнд ороод буй. Энэхvv vйл явц хєдєлгєєнvvдэд ч халдварлаад байгаа. Сар гаруйн ємнє С.Оюун тэргvvтэй ИЗН, Д.Энхбатаар ахлуулсан МНН нэгдэж нийлэх гэрээ байгуулсан. Гэхдээ багагvй барцад саадыг даван туулж байж гэрээ хэлцэл нь бvтсэн билээ. Улсын дээд шvvхэд “Бид хамтармаар байна” хэмээн хvсэлтээ илэрхийлсэн ч хvлээн авах боломжгvй гэсэн хариу илгээв шvvх засаглалынхан. Учир нь, МНН жилд гурван ч удаа Их хурал зарлан хуралдуулжээ.
МНН-ынхан эвлэлдэн нийлж буй материалаа илгээхдээ он гарсны дараахан болсон хоёр хуралдааны тэмдэглэлийг илгээгээгvй байна. Ерєнхийдєє ямар учраас хуралдсан, нэг биш гурван удаа хуралдааны тэмдэглэлд юун тухай бичсэн нь шvvгчдийн сонирхлыг татсан бололтой. Тиймээс ач холбогдол бvхий, анхаарал татсан бичиг баримтаа ирvvлэхгvй бол “нэг хєнжилд орох” хvсэлтийг нь хvлээн авахгvй гэсэн байна.
Намын удирдлага ч хvсэлтээ хурдхан гvйцэлдvvлэхийн тулд саад тодгор учруулсан єнєє гайтай Их хурлынхаа vеэр яригдсан асуудлын тухай тэмдэглэлийн эрэлд морджээ. Яаралтай хєдєлсний vр дvнд хэрэгтэй зvйлээ ч олж, Улсын дээд шvvхэд дахин илгээсэн байна. Харин одоо хэзээ бvртгэх бол хэмээн хvлээн суугаа ажээ.
Гэхдээ бас нэг саад тулгарсан гэнэ. Тэр нь, нам татан буусан буюу нэрээ хvчингvй болгуулах єргєдлєє єгсний дараа хамтрах ёстой гэж хуульд заасан юм байна. Гэтэл МНН гэсэн нэрээ улсын бvртгэлээс устгуулаагvй байхдаа эвлэлдэн нэгдэх тохироонд хvрчихээд Дээд шvvхэд хvлээн зєвшєєрнє vv гээд ханджээ. Vvнээс болж бvртгэхэд бэрхшээлтэй гэсэн тайлбар єгсєн нь єнєєдєр бас л маргаан дагуулсаар. ИЗН-МНН биднийг бvртгэхэд асуудал байхгvй гэсэн яриа дэлгэх. Гэтэл шvvх засаглал хуулийн дагуу байя даа гэж гэдийсээр байгаа хэрэг.
Дээрх асуудалд цэг тавих vvднээс МНН-аас хуулийн заалтын талаар тайлбар хийхийг хvссэн бичиг явуулсан байна. Тус намынхны vзэж буйгаар нэрээ устгуулчихаад єєр намтай хамтарч нэг болох нь утгагvй аж. Ийм тохиолдолд нэгдэх, нийлэх бус тухайн намд шинээр элсэн орж буйтай адил гэнэ. Харин нэрээ устгуулахаасаа ємнє Их хурлаа хийж, нэгдэх, хамтрах эсэхээ шийдчихээд тухайн улс тєрийн хvчинтэй гэрээгээ байгуулсны хойно л улсын бvртгэлээс МНН гэснээ арчуулж, баллуурдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.
Ямар ч гэсэн шинэ нэр хvсэгчид болон Улсын дээд шvvхийнхний дунд нэгэн асуудал тулгарчихаад хааш хєдлєхєє мэдэхгvй гацчихаж. Магадгvй хуулийн тайлбар гарсны дараа шинээр тєрсєн намд нэр хайрлах эсэх нь тодорхой болох биз. Ерєнхийдєє хоёр нам дэр нэгтгэснээр ирэх сонгуульд чамгvй олон суудал авна гэж тєсєєлж суугаа. Тэр ч утгаараа олон сайхан нэвтрvvлгээрээ олны танил болсон З.Алтай гишvvнийг ч урхидаад амжсан. Гэхдээ хэр амжилттай сонгуульдах нь таамаг хэвээр. Зєвхєн мажоритар, пропорциональ тогтолцоог хольж хутган єрнvvлэхээр бэлтгэсэн хуулийн дагуу ирэх сонгуульд єрсєлдєх нь vнэн.
Ээлжит сонгуульд сойх нэр дэвшигчид нь хэр хурдан байж эвлэлдэн нийлж, хамтран зvтгэхээр болсон намаа хэр єндєрт єргєх нь харагдах болов уу.
URL: