“Хёндэ” компани “Оросын төмөр зам”-тай хамтарна
Энэ сарын 3-ны өдөр Москва хотноо БНСУ-ын “Хёндэ Инжинеринг & Констракшн” компани “Оросын төмөр зам” компанитай Индонезийн нүүрсний уурхайн төмөр зам тавих төсөлд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. “Оросын төмөр зам” компанийн төв байранд болсон ёслолд “Хёндэ Инжинеринг & Констракшн” компанийн захирал Жөн Сү Хён, “Оросын төмөр зам” компанийн захирал Владимир Якунин нар оролцсон байна. Уг төслийн хүрээнд Индонезийн Калимантаны нүүрсний уурхайгаас далайн эрэг хүртэл нүүрс тээвэрлэх нийт 192 км төмөр зам, боомт барих юм. Барилгын шав тавих ёслол энэ оны эхний хагаст болох бололтой.
А.Цацралт
URL: