Уул уурхайн компаниудаас газар нутгаа чөлөөлөх ажиллагаа явуулна гэв

“Гал үндэстэн холбоо”, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний морьтой жагсагчид өнөөдөр үдэд төрийн ордон руу сум тавьж байгаль орчин газар нутгаа хамгаалж тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буйгаа мэдэгдсэн билээ. Тэдгээр морьтон тэмцэгчид, болон дэмжигчид маргааш ОХУ-аас ирэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн замыг тосч уулзан төрийн өндөрлөгүүдэд тавьсан шаардлагынхаа талаар сануулах гэж байна. Мөн нөгөөдөр хөдөөгүүр явж байгаль орчин сүйтгэж буй уул уурхайн компаниудын эсрэг хүч хэрэглэж үйл ажиллагааг нь зогсоохоор төлөвлөжээ. Тус холбооныхон энэ удаа хүрз, жоотуу, машин техник хэрэглэж уурхайнуудын үйл ажиллагааг албадан зогсоохоор шийдээд байгаа аж. Тэд нэн түрүүнд Хангай, Хэнтийн нуруу, Орхоны хөндий, Онги голын сав газарт алт олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг хүчээр зогсооно гэж мэдэгдлээ. “Гал үндэстэн” холбооныхон энэ үйл ажиллагаагаа “уул уурхайн компаниудаас газар нутгаа чөлөөлөх ажиллагаа” гэж хэлж байгаа бөгөөд энэ талаар  нөгөөдөр Яармагийн дэнж дээр дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих