Сочи хот ОХУ-ын Лас Вегас болох боломжтой
МОСКВА. /Voice Of Russia/. Сочи хотод асар их зардлаар бүтээн байгуулсан хөрөнгө оруулалтыг нөхөх арга бол олимпын дараа тус хотыг зугаа цэнгэлийн төв болгож хөгжүүлэх явдал гэж “Сбербанк”-ны Ерөнхийлөгч Герман Оскарович хэлэв.
Түүний хэлж буйгаар, дулаан уур амьсгалтай Сочи хотын өвөл богино байдгаараа Оросын бусад нутгаас ялгаатай. Өвлийн олимпын нээлтэд зориулан бүтэн жилийн турш тус хотод барьж байгуулсан өндөр зэрэглэлийн зочид буудал зэрэг байгууламжуудыг ашиглан аялал, жуулчлалыг хөгжүүлэх нь хамгийн зөв арга зам аж. Сочигийн өвлийн олимпын бүтээн байгуулалтыг цаашид амралт зугаа цэнгэлийн зориулалтаар ашиглаж, тус хотод Монако, Лас Вегасын дайтай казино байгуулах нь ажлын шинэ байрыг бий болгоод зогсохгүй, улсын татварын орлогыг нэмэгдүүлэх зэргээр ОХУ-ын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх боломжтой гэж “Сбербанк”-ны Ерөнхийлөгч Герман Оскарович үзэж байна.
А.Цацралт
МОНЦАМЭ
URL: