Чойбалсан хотыг тэтгэвэрт гаргахгvй юмсан

Энэ бол Тамсагбулагийн орд газар Дорнод аймагт байгааг сануулахтай адил зvйл. Баялгийг нь мартаагvй, харин аймгийг нь мартжээ. Дорнодын хязгаарт 73 мянган хvн баялагтай нутагт тєрснєєрєє бахархах бус баялгийн хараалд єртєж байгаа гэвэл хол зєрєхгvй биз. булангаа уншигч танаа хvргээд хагас жил єнгєрсєн байна. Энэ удаад Дорнод аймгийг онцлов. Чойбалсан хот барилга байгууламж ихтэй. Орос ах нарын хийсэн, бvтээсэн зvйлvvд ч цєєнгvй. “Улаанбаатар” хэмээх ганцхан хот нь сая гаруй хvний хэрэглээ, хэрэгцээ амьдрах орчныг хангаж vл чадаж байхад 21 хотын хєгжилд тєрийн бодлогыг дусаах цаг болжээ. Дорнодын гурилын vйлдвэр зvvн бvсийг гурилаар хангачих бvрэн хvчин чадалтай. Буйрын загас агнуурын vйлдвэр ч ялгаагvй ємнєх шигээ ажиллаад эхэлбэл дотоодын хэрэгцээг хангах боломж бий.

Боломж…

Нар хамгийн тvрvvнд эртлэн мандах зvvн бvсийн тулгуур тєв Чойбалсан хотын vvх тvvхийн тухай єгvvлбэл олон зvйлийг хэлж болох юм. Тиймээс нуршихаа больё. Алдарт Мэнэнгийн тал, Буйр нуур, Дорнодын нэрийн хуудас болсон Халхын гол. Хойд зvгээс Дорнод Сибирь, Дагуурын тал нутаг, зvvн зvгээс Манжуур, Хянган, ємнє талаас Хятад, Євєрмонголын тал хээрийн амьтад нэвтрэн тархсан євєрмєц бvс тvvхийн дурсгалт газар. Энэ бvсэд аялал жуулчлалын тvvхий эд нэлээд бий шvv. Их бурхант, Хэрлэн барс гээд vргэлжилнэ. Харамсалтай нь, зvvн бvсийг зорьсон аялалын тогтсон маршрут, энэ чиглэлд vйлчилгээ vзvvлэх аялал жуулчлалын компани алга. Дорнод аймгийн Сvмбэр багт Халх голын байлдааны тухай олон зvйлийг тайлбаргvй хэлэх томоохон музей ч бий. Тамсагбулагийн газрын тос, Мардайн уран, Адуунчулууны нvvрс, хайлуур жонш, хар тугалга, цайр, алт, мєнгє Дорнодын тэгш талд нуугдаастай. Байгалийн баялаггvй аймаг гэж манай улсад алга. Гэтэл “Алтан дээр суусан гуйлгачин” хэвээрээ л. Ар Монгол аж тєрж байна.

Мєрийтэй тоглоом +ажилгvйдэл=архидалт

Чойбалсан Улаанбаатар хотоос 661 км зайтай. Аймгийн засаг захиргааны нэгжийн тухайд 14 сум, 58 багтай. Барга, буриад, халх, торгууд, єєлд зэрэг олон угсаатан амьдардаг. Чойбалсан хотод Чита, Баянтvмэн гээд хэд хэдэн гудамж бий. Бусад аймгийн тєвтэй харьцуулахад хотын зохион байгуулалт, нэр ус, хаяг нь тодорхой болохоор тєєрч будилаад байх зvйлгvй. Гэм нь Дорнод аймагт ажилгvйдэл, архидалт, мєрийтэй тоглоом хvчээ авч байгаа. Мєрийтэй тоглоомд Чойбалсан хотын залуус ихээхэн донтож, vvнээс болж хоорондоо маргалдах, бусдыг эд хєрєнгєд халдах, хутга мэсэнд тулах нь ердийн vзэгдэл болжээ. Хvн амын 61.7 хувь нь хєдєлмєрийн насныхан. Аймгийн хєдєлмєр халамжийн vйлчилгээний хэлтэс ажилтай болохоор хандсан 786 хvний 86.3 хувь нь анх удаа ажил хайж байгаа гэсэн статистик тоо гарчээ. Дорнод аймгийнхан УИХ-ын гурван гишvvнтэй. “Д.Одбаяр, Ц.Шинэбаяр, П.Алтангэрэл гишvvн тойрогтоо юу ч хийдэггvй” гэж Чойбалсан хотын иргэн Б.Бямбажав ярьж байсан. Дорнод аймгийг уг нь єєд нь татчихвал сэргээд л ирэх хот. Уначихсан, нурчихсан аймаг биш vv дээ. Гэм нь хийх зvйл багатай л тойрог байж мэдэх юм. Энэ жил Дорнод аймгийн 80 жилийн ой тохиож байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих