Солонгосын иргэдтэй гэрлэсэн 2287 эмэгтэй, 81 эрэгтэй Монгол хүн бий

527-1391573243korea_hurim-middle1990-ээд оны дунд үеэс Монголчууд Өмнөд Солонгос улсад очин, ажил хийх нийгмийн давалгаа үүссэн билээ.
Үүнийг сайн муу олон л зүйл дагасны нэг нь гэрээ хийн, зуучлуулж, Солонгосын бэр болдог Монгол бүсгүйчүүд юм.
Царай зүс, нуруу туруугаа зүслүүлж, видео ярилцлага хийлгэн, нөхөрт гардаг Монгол эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дараах амьдрал харин төдий л сайхан бус.
Ихэнхдээ хөдөө тариачдын гэргий болдог тэдний цөөнгүй нь нөхрийнхөө гарт амиа алдаж байв.

Өнөөдөр БНСУ-д манай улсаас хууль ёсны оршин суугч 16 мянга 428, хууль бусаар оршин суугч 7747, гэрээт ажилтан 5951, Солонгос иргэнтэй гэрлэсэн 2368 (эм-2287 эр 81) болон 4166 оюутан, 2802 хүүхэд, 3125 өрх, 5793 иргэн түр хугацаагаар оршин суудаг  гэсэн  албан ёсны статистик мэдээлэл байна.
Уг мэдээллээс харахад 100 орчим Монгол эрэгтэй Солонгос эмэгтэйтэй гэрлэсэн нь сонирхолтой юм.


URL:

Сэтгэгдэл бичих