Чимх инээд
Гурван давхарт амьдардаг нэг эмээ хөлөө хугалчихжээ. Гэмтэлд очиж, гибсдүүлээд эмчээс эм бичүүлж аваад гарчээ.
Гарахад нь эмч:
-Та өндөр настай учраас их удаан эдгэнэ. Шатаар алхаж, явж огт болохгүй шүү! Тэр хэмжээгээр л бороолох нь удааширна… гэжээ.
Гурван сарын дараа эмээ ирж байх юм гэнэ. Эмч үзээд: – Их сайхан эдгэсэн байна. Одоо алхаж, гишгэж болноо… гэжээ.
Эмээ:
- Шатаар явж болох уу, хүхээ…? гэж байна гэнэ.
Эмч:
- Болноо, эмээ…
Эмээ:
- Ээ, буян нь дэлгэр! Гурвын гурван сар орж гарах болгондоо усны хоолойгоор мацах хэцүү юм байна лээ шүү, хүхээ… гэжээ.
URL: