50 вагон шатахуун ирсэнгvй юу, ЭСВЭЛ…
Улс орон даяар шатахууны хомсдол нvvрлээд буй энэ vед Ерєнхийлєгчийг даган ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Газрын тосны газрын дэд дарга Ц.Амараа нар тvлшний асуудлыг шийдэхээр ОХУ руу хєлгийн жолоо залжээ. Уг нь, тэд эрх мэдэлтнvvдтэй нь уулзан нааштай хариу автал тэвчээртэйхэн хvлээж бай хэмээн мордсон хэдий ч энэ сарын 1 гэхэд ирнэ гэсэн эхний 50 вагон дизель тvлш єнєєг хvртэл сураггvй байна. Аль ч шатахуун тvгээх станц нь “єлсгєлєнд” нэрвэгдээд буй энэ vед яагаад чимээгvй байгаа талаар Газрын тосны газрын дарга Д.Амарсайханаас тодруулах гэсэн боловч утсаа салган тvлшний асуудлаа зохицуулахаар завгvйхэн гvйж яваа бололтой. Харин тvvний орлогч н.Болдхvv энэ талаар єнєєдєр /єчигдєр/ мэдээлэл єгєхгvй хэмээн чангалавХарин импортлогч компаниуд эхнээсээ шатахуун тvгээх станцуудынхаа хаалгыг барьж буй энэ vед дизелиэсээ гадна А-92 дуусч жолооч нарыг сандаргаж байна. Єнєєдрийн байдлаар “Сод Монгол” карттай хэрэглэгчдэдээ бага хэмжээгээр олгож байгаа бол “Магнай трейд”, “Петровис” тvлш дууссан хэмээн vйлчлvvлэгчдээ буцааж байгаа аж.
Найм хоногийн тvлшний нєєцтэй, тvлш иртэл дєнгєнє гэж байсан ч, єдгєє хомсдолын “буянаар” нийтийн тээврийнхэн тасалбараа 400 тєгрєг болгож, тємєр замынхан вагоныхоо тоог багасган “бvсээ чангалж” эхэллээ. Уг нь, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “Зургадугаар сар гэхэд л ОХУ-аас шатахуун ирчихнэ. 10 гэхэд шатахуун хэвийн хэмжээнд хvрчихнэ” гэж хэлж байсан нь саяхан. Гэвч баримжаагvй ярьж гэнэдэв vv, уржигдар тэдний амласан тvлш ирсэнгvй юу. Ямартай ч, ОХУ явсан “олимпын найдварууд” ирэхэд л тvлштэй болох эсэх сураг ажиг сонсогдох нь бололтой.
URL: