Гэр бүлийн хүчирхийллийг өдөөдөг хүчин зүйлсүүд

3b4d29Гэр бүлийн хүчирхийллийг гол төлөв эрчүүд үйлддэг. Хүчирхийлэл нь олон хүчин зүйлсээс шалтгаалдаг хэмээн сэтгэл зүйчид үздэг. Тухайлбал, хар тамхи, архи ихээр хэрэглэх, хатуу чанд зарчимтай гэр бүлд өсөх гэх мэтчилэн.

Гэхдээ юу юунаас илүү тухайн хувь хүний төрөлх характер чухал нөлөө үзүүлдэг. Ер нь танилцсан анхны өдрөөс л иймэрхүү эрчүүдийн зан чанар бага ч гэсэн мэдэгддэг байна. Хэрэв бүсгүй та нөхөр болох хүнийхээ энэ талыг нь мэдэрсэн бол танд хань болж чадах эсэхийг нь тодорхойлж чадна.

Түүнчлэн танд яг л хүүхэд шиг бүхнийг зааж эхлэх болно.

Жишээлбэл:
-Найз бүсгүйчүүдтэйгээ уулзахгүй байх,
-Гоёж гоодохгүй байх,
-Эр хүнтэй уулзаж учрахгүй байх ажлынхаа газрын хамт ажилладаг эрчүүдтэй хүртэл,
-Түүгээр ч барахгүй намайг залгахад яагаад утсаа авахгүй байсан юм?…
-Ямар ч үед би чиний хаанаа байгааг мэдэж байх ёстой…
-Надад чиний найз нар чинь болон эцэг эх чинь таалагдахгүй байна гэх мэт.

Танд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, үг хэлэх боломж өгөхгүйгээр зогсохгүй таныг нэг минут ч орхихгүй.

-Зарим нэг эрчууд хүүхэд, амьтад, хөгшчүүлийн тал дээр эсрэг үзэл бодолтой байдаг. Учир нь хүүхдийн шуугиан, хөгшчүүлийн үглэж янших, амьтдын дуу чимээ зэрэг нь ядаргаатай санагдаж уур уцаарыг нь ихэд хүргэдэг.
-Бүсгүй таны хань ижил болох залууд чинь алиа хошин зан байгаа эсэхийг ажиж тэндээрэй. Магадгүй тэр өөрийнхөө алдаа дутагдал дээр аль эсвэл зөвхөн өөртөө инээдэг байж болох юм.
-Иймэрхүү эрчүүд гол төлөв инээж чаддаггүй, бусдын наргиж тоглоом шоглоомоор хэлсэн үгийг дааж чаддаггүй байх нь бий.

Дээр дурьдсан зан чанар, хийгээд үйлдлүүд танд ажиглагдах аваас хурдан түүнээс зугатаасан нь дээр болов уу. Таны түүнийг гэсэн хайр, халамж бүхнийг өөрчилж чадна хэмээн найдаж хүлээсний хэрэггүй. Та түүнтэй амьдарснаар таны эрх чөлөө үгүй болж улмаар түүнээс салах шийдвэр гаргахад хэцүү байх болно.


URL:

Сэтгэгдэл бичих