Шатсан “Нарантуул”-ын суурин дээр орчин үеийн худалдааны төв барина
Өнгөрсөн оны 8-р сард “Нарантуул“ худалдааны төвийн хүнсний зах шатсан. Тэгвэл тус захын суурин дээр орчин үеийн хүнсний зах барихаар болжээ. Захын удирдлагууд барилгын ажилдаа бэлтгэж газрыг нь цэвэрлэж, чөлөөлсөн байна. “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу шинэ захын зураг төслийг аль хэдийн бэлэн болгож , нийслэлийн архитекторт танилцуулжээ.
Ирэх дөрөвдүгээр сард цутгалтын ажлыг хийгээд, энэ ондоо багтаан барилгаа дуусгахаар шаргуу ажиллаж байгаа аж.
Шинэ худалдааны төвд хуучин захад худалдаа хийж байсан хүмүүсийг юун түрүүнд оруулж, ажлын байраар хангана гэж захын удирдлагууд хэлжээ.
URL: