“Гологдол” залуучууд цөөрчээ

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад тус аймгийн урд бүсийн болон Булган сумын залуучуудыг хамруулахад эрүүл мэндээр тэнцэлгүй “гологдож” чөлөөлүүлсэн залуучууд өмнөх татлагуудын үеийнхээс эрс цөөрчээ.
Энэ нь цэргийн насны залуучууд эрүүл мэндээ сайжруулахад анхаарал тавьж байгаа, мөн өвчний улмаас цэргийн албанд явж амжаагүй залуучуудыг эмчилгээнд хамруулах ажлыг сумдад  зохион байгуулсны үр дүн юм. Ялангуяа Гурванбулаг, Орхон, Баяннуураас ирсэн залуучууд бүгд эрүүл мэндээр тэнцсэн байна.

Харин Рашаант, Бүрэгхангайн гурваас дөрөв, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Могод, Булганы нэгээс хоёр, нийт 13 залууг эмч нарын комисс, цэрэг татлагын товчооны дүгнэлтийг үндэслэн Батлан хамгаалах, Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу энэ удаа чөлөөллөө.

Ж.Мөнх-Очир

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих