Үнэт зүйл ба П.Бүрэнтөгс
Найраанд зарцуулдаг хэдэн арван сая төгрөгийн талын талыг л жилийн турш идэж уугаад бэлтгэлээр нүд¬чихэд үндэсний бөхөд хэнтэй ч барилдах хэмжээний болчихож байгаа юм. Мэдээж зааж байгаа багш хэр зэрэг хүмүүс байдаг юм. Бөхчүүд цөмөөрөө ийм хуулбарласан юм шиг жигдхэн болоод ирэх-лээр энэ наадамд тэр түрүүлнэ, эсвэл үзүүрлэнэ гэж бооцоо тавих явдал бүрмөсөн алга болж байгаа юм.
За тэгээд цол авсан, түрүүлсэн бөхчүүдэд засгийн эрхэнд шунасан улс төрчдөөс бүрдсэн нутгийн зөвлөл гэх нударган байгууллага байр, машин, компани, албан тушаал бэлэглэнэ.
Найман зуун гучин мянган төгрөгийн түрүү байтай заалны барилдаанд хувьдаа компанитай болчихсон бөхчүүд ийм мөнгөний төлөө барилдах уу? Барилдахын тулд бэлдэнэ. Бэлдэхийн тулд хөрөнгө, зав гаргана. Тэр нь нөгөө нэг сая хүрэхгүй төгрөгөөс нь даваад явчихна. Ямар цол нэмэгдэх биш. Тэгэхээр том цолтой бөхчүүдийг сайн барилдуулах хөшүүрэг нь юу байх вэ? Түүнээс гадна залуу бөхчүүд тэднийг хайр найргүй дээр өргөж шидээд байгаа юм чинь тэд Бөхийн өргөө рүү зүглэ¬хээс зүрхшээдэг болжээ. Ер нь нэг улсын цол авлаа л бол тэгсгээд сүргээсээ хажиглагдах хандлагатай болчихсон. Харцага, начин, заан болохоосоо өмнө их сайн бөх шиг харагддаг байсан олон бөх сураг алдарсан. Цол дагаж бяр нэмэгдэхгүй байна аа гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ?
Ийнхүү байр, машин, компанитай болсон 25-хан настай залууд өмнөх залуу бөх байсан үеийнх шиг өлсгөлөн, амжилтаар цангасан сэтгэл байхгүй болж барилдах нь албан үүрэг мэт болж, мэх гарч өгөхгүй, бяр гарч өгөхгүй байсаар өвдөг шороодох ажээ. Хамгийн ойрын жишээг сонирхъё.
Улсын Арслан П.Бүрэнтөгсийн Арслан цолонд хүрснээс хойш барилдсан барилдааны байдал
Огноо Барилдаан Унасан даваа Унасан бөхийн нэр Унасан бөхийн цол
14.01.30 Модон морин жил сар шинэ 3 П.Ганхүү Улсын начин
14.01.12 Шинэ үндсэн хууль Барилдаагүй
13.12.29 Ерөнхийлөгчийн цом 2 Б.Бат-Өлзий Аймгийн харцага
13.12.22 Богдхан Уул хишиг 5 Ж.Чулуунбат Улсын начин
13.12.08 Ардчилсан хувьсгал 24 жилийн ой Их шөвөг Ч.Санжаадамба Улсын заан
13.11.26 Улс тунхагласны ой 4 Н.Золбоо Аймгийн заан
13.11.04 Үндэсний бахархлын өдөр 5 Ө.Бат-Орших Улсын харцага
13.11.02 Архангай Хайрхан сум 90 жил Барилдаагүй
13.10.27 Улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх Түрүүлсэн - -
13.10.13 Баянзүрх уулын хишиг Барилдаагүй
13.09.29 ТВ-9 10 жилийн ой Түрүүлсэн - -
13.09.22 Гиннес 2 жил, намрын улирлын нээлт Барилдаагүй
13.07.12 Ардын хувьсгалын 92 жилийн ой 4 Н.Батсуурь Аймгийн арслан
13.06.30 Наадмын сорилго Барилдаагүй
13.06.09 Чингэлтэй уулын хишиг Барилдаагүй
13.05.25 Аваргуудын нэрэмжит Их шөвөг Ч.Санжаадамба Улсын заан
13.05.12 Арслан, гарьд цолны хүндэтгэл Барилдаагүй
13.04.07 Сонгинохайрхан хишиг Барилдаагүй
13.03.30 Бизнес барилдаан Барилдаагүй
13.03.16 Зэвсэгт хүчиний 92 жилийн ой Их шөвөг Р.Пүрэвдагва Улсын начин
13.03.01 Эх орончдын өдөр Барилдаагүй
13.02.10 Усан могой жилийн сар шинэ 6 Г.Эрхэмбаяр Улсын арслан
13.01.27 ОБ капитал группын нэрэмжит Барилдаагүй
13.01.13 Шинэ үндсэн хууль Барилдаагүй
12.12.29 Ерөнхийлөгчийн цом 4 Ц.Чимэддорж Аймгийн арслан
12.12.23 Уул уурхайн салбар 90 жил Барилдаагүй
12.12.16 Богдхан уулын хишиг Барилдаагүй
12.12.09 Ардчилсан хувьсгалын 23 жил Их шөвөг Б.Эрдэнэхүү Аймгийн арслан
12.12.01 Эрчим хүчний салбар-90 жил Түрүүлсэн - -
12.11.26 Улс тунхагласны баяр Түрүүлсэн - -
12.11.13 Үндэсний бахархлын өдөр Их шөвөг Ч.Санжаадамба Улсын заан
12.11.11 Улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх Барилдаагүй
12.10.28 Орчин цагийн хэвлэлийн салбар үүсч хөгжсөний 100 жил Барилдаагүй
12.10.20 Гаалийн салбар үүсч хөгжсөний 100 жил Барилдаагүй
12.10.14 Баянзүрх уулын хишиг Барилдаагүй
12.09.30 Гиннес 1 жилий ой Барилдаагүй
12.09.09 Намрын улирлын нээлт Барилдаагүй
Барилдааны агуулга маш муу, тактик, мэх, ухаан уралдуулж барилдах юм байхгүй. Баянмөнх аварга нэгэнтээ “Ер нь нэг хоёр, гурвын даваа ерөөсөө аварга гэсэн нэртэй л хамт явдаг байсан. Ер нь Мөнхбаттай л барилдана гэж бодохоос өөр наана нь ямар ч өрсөлдөгчийн талаар бодол байдаггүй…” гэж ярьж байв. Гэтэл манай 25 настай арслан цолонд хүрснэсээ хойш 17 барилдаанд оролцоод 10 удаа л шөвгөрч 7 удаа шөвгөрч чадалгүй ойчжээ. 10 шөвгөрөхдөө 3 түрүүлсэн гэж байгаа. Мөн чамлалтай тоо шүү. Хүчтэй өрсөлдөгчдөө 3 удаа унасан гэж байгаа.
Бүрэнтөгс арсланд зааварладаг багш гэж хэн байна аа. Манай аймгийнхан улс төр, урлаг, спортын салбарт баяд, дөрвөд гэж хоёр хуваагддаг. Баяд нь дөрвөдөө дөрвөд нь баядаа дэмждэггүй. Хамгийн ойрын жишээ гэхэд өнгөрсөн жилийн наадмаар начин цол хүртсан Т.Баасанхүү, харцага цол хүртсэн Н.Батсуурь нарыг нутгийн зөвлөлөөс машин, байраар шагнаагүй. Хоёр нөхөр бас шагнал горьдсон боловч өмнөх 3 жилд түрүү авсан бөхчүүдэд хөл хөөр болж байсан учир начин, харцага цолтнуудыг тоосонгүй. Гэхдээ аймаг дотроо баядын хошуу, дөрвөдийн хошууныхан нь байлсан байна. Тодруулбал, Т.Баасанхүүг баядын хошуу 2 өрөө байраар мялаажээ. Харин дөрвөдийн хошуунаас ийм бай гараагүй байна.
Энэ залуу Монголын ард түмний, үгүй юм аа гэхэд Увсын ард түмний ҮНЭТ зүйлийн эгнээнд орсон гэдгээ ухамсарлаж барилдааныхаа арга барил, мэх, агуулгад өөрчлөлт хийхгүй бол сайн эцгийн нэр, сайхан нутгийн өнгийг гутаах нь ээ.
2004 оноос хойших 10 наадамд ганц бөх 10 удаа 5-ын даваанд босч, 3 бөх л есөн удаа шөвгөрөхийн төлөөх буюу 5-ын даваанд боссон байна. Хүчит арслан Батжаргалын Ганбат сүүлийн 10 жил дараалж 5-ын даваанд босохдоо 6 удаад нь давсан байна. 9 удаа боссон 3 бөх нь Монгол улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар 2005-2013 онуудад 9 удаа 5-ын даваанд гарч бүгдэд нь давсан, улсын гарьд Ишдоржийн Доржсамбуу 2005-2013 онуудад 9 босохдоо 3 удаад нь, Монгол улсын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирдээүй мөн 9 босохдоо 3 удаа 5 давжээ.
Одоо барилдаж байгаа арслангуудаас арслан цолондоо багтаж барилдаж байгаа бөх бол яах аргагүй Мөнхбаатар арслан юм. Гэтэл манай залуу арслан дөрвийн даваанд унаж л байдаг.
Ганбат арслан хэдий ийм амжилт үзүүлсэн ч Эрхэмбаяр аваргаас 2 насаар л зөрүүтэй хүний хувьд цааш дахин түрүүлэх боломж байсан. Гэхдээ мань арслангийн мөрөөдөл нь арслан байжээ. Одоо начин төрүүлдэг болсон гэж байгаа. Удахгүй начин ч төрүүлж чадахаа болих байх даа.
URL: