Монголын алуурчин өт гэнэ үү? /Фото/
Рой Чэпмэн Эндрюс гэх судлаач “Эртний Хүний мөрөөр ” гэсэн номондоо энэ талаар хоёр метр урт хиам шиг хэлбэртэй говь цөлийн хамгийн зэлүүд хэсэгт амьдардаг аймшигт өт байдаг талаар бичиж байжээ. Энэ өтний талаар дэлхий дахины цахим нэвтэрхий тол www.wikipedia.org сайтад бүхэл бүтэн нийтлэл байж байх юм.
Энэ учир битүүлэг амьтныг англиар Mongolian death worm гэх ба яг ийм нэртэй кино 2010 онд хийгдэж кино шүүмжлэгчдийн IMDB сайтад 3,5 гэсэн чамлахааргүй үнэлгээ ч авсан байх юм. Бид энэ киног удахгүй монгол хэлээр хүргэнэ. Киноны хувьд зураг авалт нь монголд хийгдээгүй харагдаж байсан бас маш олон нэршил, түүх авцалдаагүй байна.
Тэр ч байтугай энэ кинон дээр монголын алаарчин өт нь Чингис хааны онгоны хамгаалагч гэж гарч байна.
Гэхдээ энэ өтний талаар тийм ч хангалттай баримт нотолгоо байдгүй зарим судлаачид зүгээр л түүх гэж үздэг гэдгийг та мэдэх ёстой байх…
Энэхүү фото зурагуудыг google.com -с Mongolian death worm гээд хайхад л маш олон эх сурвалжтайгаар олдож байна.
URL: