“Улс төрчдөд итгэхэд бэрх”
УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Монгол улсыг лидергүй хэмээн хэлэв. Мөн улс төрчдийг бүгдийг нь худалж, УИХ-д гарахын тулд худал ярьдаг гэлээ. Түүнчлэн Монголчуудыг нэгдэж ажил хийж чадахгүй гэдгийг ч онцлон хэлэв. Тэрээр энэ бүхнийг УИХ-ын гишүүн болсон хойноо ойлгосон гэнэ.
Өөрчлөлт шинэчлэлт гэж өнөөдөр их ярьдаг. Гэвч өөрчлөлт шинэчлэлт гэж байхгүй, яг хэвээрээ байдаг талаар ч тэрээр шүүмжлэн ярьжээ. Ш.Сайхансамбуу ярихдаа “Өөрчлөлт шинэчлэлт гэж сонин содон харагдана гэдэгт итгэхээ байсан. Улс төрчдөд итгэхэд бэрх. Сайхан болгоно гээд л баахан худал ярьдаг.
Өмнө нь байсан бүхэн байдгаараа байж л байна. Ард түмний амьдрал эрс сайжраад өөрчлөгдчихсөн юм алга. Аливаа зүйлд сайжрах хандлага байдаг даа. Гэвч тийм юм алга. Нийслэлийн замыг жил бүр засдаг. Тэр л жишгээрээ заслаа. Бензиний үйлдвэр барьчихсан юм алга. Цахилгаан станцуудынхаа шавыг ч тавьсангүй.
Дотоодынхоо төмөр, цементийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмчихсэнгүй. Долларын ханш өсч, төгрөгийн ханш суларсан хэвээрээ. Барааны үнэ өссөн чигээрээ. Ард иргэд цалин тэтгэврээ нэм гэж шаардсан хэвээрээ. Юу өөрчлөгдсөн юм. Бүх зүйл урьдчнхаараа байгаа биз. Өөрчлөлт, шинэчлэлт нь надаас өөр хүмүүст мэдрэгдэж байдаг нь юу юм гэхээс” хэмээн хэлжээ.
Н.Батаа
Эх сурвалж: “new.mn“
URL: