Манай өсвөрийн сумочид мөнгөн медалийн эзэд болжээ
Японы Токио хотноо цагаан сарын шинийн гуравны өдөр буюу хоёрдугаар сарын 2-нд болсон мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн сумочдын “Хакухо цом” уламжлалт тэмцээнд оролцсон монгол хөвгүүд багаараа мөнгөн медалийн эзэд болов.
Мөн Э.Баяржавхлан хүрэл медаль, Д.Ариунбаатар Дайчин барилдааны шагнал тус тус хүртэв. Манай өсвөрийн сумо бөхчүүдийг мэргэжлийн сумод барилдаж байсан Китакасүга М.Цолмонбаяр дасгалжуулсан юм. Тэмцээнд Монгол, Япон, БНСУ, Хятадын 500 гаруй өсвөр бөх ур чадвараа сорин өрсөлджээ.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил болсон тус тэмцээнд манай өсвөрийн сумочид мөнгөн медаль хүртэж байсан юм.
Д.Өлзий
МОНЦАМЭ
URL: