Beach sex…
Далайн эрэг дээр хосууд секс хйихэд орон болгон харилцан адилгүй ханддаг. Зарим нэгэн оронд ийм секс хийсэн гадны жуулчдыг шууд л шоронд аваачаад хийх нь энүүхэнд. Тиимээс далайн эргийн улс орнуудыг зорихдоо халуухан хосууд маань бич-секс хийж болдог эсэхийг нь мэдээд авахад илүүдэхгүй байх.
Хамгийн эхлээд сексийн эрх чөлөөт орон гэгддэг Холландыг нэрлэх хэрэгтэй. Тэнд 2008 оноос хойш далайн эргийн сексийг бүрэн зөвшөөрөөд байгаа. Мөн Болгар, Норвеги, Канад, Ямайк, Куба, Финляндад наран шарлагын газарт сексдэж байхад орон нутгийн цагдаа нар юу ч хэлэхгүй л өнгөрнө. Хорватийн Лопуд арал уг нь бол нудизмийн амрах дуртай нутаг. Гэвч бусад ийм газруудыг бодвол энд нудистууд гэгээн цагаан өдрөөр, хүний нүэн дээр секс хийж болдоггүй гэнэ. Зөвхөн шөнийн цагаар…
Тэгвэл испанийн Коста-дель-Соль дүүргийн Калети-де-Велес болон Торр-дель-Мар хэмээх бич дээр шөнийн 01-02 цагийн хооронд задгай секс хийж болдог байна. Хотын дискотек баарууд хаалаа харин энэ газарт хосууд секс хийх тохиромжтой газраа эрэн шавцгаадаг ажээ. Ингээд сексийн дуулал энд тэнд эгшиглэж гардаг байна. Мөн боломж нь олдвол Ибица болон Cala d`Espart хэмээх арлуудад сексийг зөвшөөрдөг.
Харин Испанийн өөр наран шарлагын газруудад задгай байдлаар, өдрийн цагаар олны нүдэн дээр сексдвэл 75 000 хүртэл еврогоор торгуулна шүү. Түүнчлэн Францад 15 000 еврогоор торгох хууль ч байгаа. Турк, Тайландад тогууль нь 200-500 евро байдаг. мэдээж олон нийтийн газарт сексдэхийг хамгийн ихээр хориглосон улс бол Арабын орнууд билээ. Гэвч Египет, Мальдивийн хууль арай сул бөгөөд Итали, Грект хоёр хүртэл жилээр, Румынд долоон жилийн ял оноож болзошгүй шүү
Р.Слава slavaaldar@yahoo.com
www.fact.mn
URL: