Хавар болж нүүдлийн шувууд ханиад авчирч болзошгүй
БНХАУ-д шувууны томууны өвчлөл нэмэгдэж арван хүн амь эрсдээд байгаа.
Мөн БНСУ улсад шувууны ханиадны вирүсийнхалдвар их тархсан учраас ийм арга хэмжээ авахад хүрсэн хэмээн эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж, иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Мөн тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн яамнаас мэдээлснээр Кёнсан-Намдо мужид анх вирусын халдвар илэрчээ.
Өнгөрсөн оны сүүлчээр Хятадаас 1000 гаруй тэжээмэл шувуу экспортоор оруулж ирсэн нь “H5N8” халдвар гарахад хүрсэн гэв. Түүнээс гадна Мирян хотын тахианы нэгэн фермийн 200 гаруй тахиа үхсэн тохиолдол бүртгэгджээ. Лабораторийн судалгаагаар шувууд “H5N8” вирусын халдвар авсан нь илэрч 50 гаруй фермийн 10 мянган шувууг устгалд оруулжээ.
Тэгвэл манай улсын хувьд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажлын хэсэг томилж, холбогдох байгууллагуудад үүрэг өгөөд байгаа юм байна. Хавар болж нүүдлийн шувууд дулаа норноос нүүдэллэн ирэхдээ өвчний вирүс авчирах магадлалтай аж.
Мөн манай улсын иргэд хилийн чандад зорчихдоо шувууны гаралтай бүтээгдэхүүнээс аль болох татгалзах, шувууны гаралтай бүтээгдэхүүн дайж ирэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
URL: