Нельсон Манделагийн гэрээслэл нийтлэгдэнэ
МОСКВА. / RIA Novosti/. Нельсон Мандела сан түүний гэрээслэлийг нийтлэх гэж буй тухай Өмнөд Африкийн Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Дикганг Мосенеке мэдэгджээ.
Арьсны өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэгч, Өмнөд Африкийн удирдагч Нельсон Мандела өнгөрсөн 12 дугаар сард нас эцэслэсэн билээ.
Манделагийн гэрээслэлийг задлах хэвлэлийн бага хуралд сэтгүүлчдийг өргөнөөр оролцохыг Мосенеке уриалсан байна.
Гэрээслэлийг бүрэн унших эсэх нь тодорхой бус байгаа хэдий ч гол агуулгыг олон нийтэд мэдээлэх болно гэж сангийн ажилтан мэдэгджээ.
Л.Урангуа
montsame
URL: