Салж сарнисан гэр бүлүүдийг уулзуулах талаар хэлэлцэхийг Өмнөд Солонгос сайшаажээ
Өмнөд Солонгосын Нэгдлийн яам 3-нд мэдэгдэхдээ, Хойд Солонгос мөн өдрийн үдээс өмнө Панмунжоны харилцах шугамаар Өмнөд Солонгосын талтай харилцаж, 2-р сарын 5-6-нд Панмунжонд байрлах Хойд Солонгосын харьяат хэсэгт хоёр Солонгосын салж сарнисан гэр бүлүүдийг уулзуулах тухай хэлэлцээ хийх санал дэвшүүллээ, үүнийг Өмнөд Солонгосын тал сайшааж байна гэлээ.
Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны төлөөлөгч хэлэхдээ, хэлэлцээ хийх өдөр зэргийг Өмнөд Солонгосын тал зөвшилцөж тогтсоны дараа Хойд Солонгосын талд мэдэгдэх болно гэжээ.
Өмнөд Солонгосын засгийн газар өнгөрсөн сарын 27-нд Хойд Солонгосын талд албан ёсоор санаачилга гаргаж, салж сарнисан гэр бүлүүдийг 2-р сарын 17-22-ны үеэр Кимганд уулзуулах талаар санал дэвшүүлсэн юм.
/Анар/ china radio
URL: