Ц.Элбэгдоржийг шатахууны төлөө ирсэн гэж Оросын хэвлэлүүд онцлов

ОХУ-д сүүлийн өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байгаа манай улсын Ерөнхийлөгчийн талаар тус улсын сайтууд болон хэвлэлээр нь “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шатахууны асуудлаар манай улсыг зорин ирлээ. Энэ удаагийн уулзалтаар хоёр орны тэргүүн, цаашдын хамтын ажиллагаа, эдийн засгийн асуудал болон зарим сэдвийн дор чухал яриа өрнүүллээ” гэжээ.

Учир нь тэд манай улсыг шатахууны хомсдолд орсныг биднээс ч илүү сайн мэдэж байгаа аж. Иймээс ч Ерөнхийлөгчийн айлчлалыг ердөө л “Д.Медведевээс шатахуун гуйх айлчлалыг болно” хэмээн Оросын сэтгүүлчид дүгнэж байна. Харин ОХУ-ын “Радиомаяк” сайтад “Монголын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевтей ийнхүү анх удаа албан ёсоор уригдан, айлчилж байгаа нь энэ” хэмээн мэдээлжээ.

Мөн “Эрдэнэт” үйлдвэр, Асгат ард, нефтийн хомсдол, баруун аймгуудын цахилгаан, төмөр замын тарифийн хөнгөлөлт гээд олон ээдрээтэй асуудалд хариулт олох ёстой айлчлал гэдгийг онцолсон байна. Түүнчлэн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өнгөрсөн онд Орост айлчлах ёстой байсан ч тодорхойгүй шалтгаанаар ОХУ-ын зүгээс цуцласан гэдгийг ч оросын сэтгүүлчид байна. Бас Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг угтаж “Роснефть” компани, Монголд нийлүүлэх шатахуундаа хязгаарлалт тавьсан нь яав ч энгийн нэг тохиолдол байгаагүй гэдгийг ч хөнджээ.

Энэ айлчлалын өмнөхөн Оросын хэвлэлүүдэд “Д.Медведев Тавантолгойн лоббийг хийхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийгт Кремльд дуудсан” гэсэн дуулиант мэ-дээ хэвлэгдэж байсан билээ. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн сарын 7-нд www.ziwa.org хэмээх Кремлийн албан ёсны сайтад манай улсын Ерөнхийлөгчийг андуурч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зургийг тавьсан нь бас л нэг зүйл бодогдуулмаар. Энэ нь энгийн нэг алдаа юу, эсвэл улс төрийн тоглоом байсан уу гэдэг нь мөн л нууц хэвээр үлдэж байна.

Учир нь Кремлийг шууд андуурсан гэж үзэхэд итгэхэд бэрх юм. Гэсэн ч Монголын төр засгийг тэргүүлж ажиллаж байсан төрийн тэргүүнүүдээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ганцаараа барууны үзэлтэй, баруунд нэр хүндтэй гэдгийг ОХУ-ын одоогийн удирдлагууд хүлээн зөвшөөрдөг. Тиймээс түүнтэй ярилцах нь “Галаар тоглосонтой адил” хэмээн болгоомжтой ханддаг тухай өнгөрсөн жил Оросын хэвлэлд дурдаж байсан. Өмнөх айлчлал хойшлох энэ тухай бичиж байсан билээ.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлал өрнөж байгаа энэ үед ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин “Монгол Улсад яаралтай “Роснефть” компанийн нөөцөөс нефть нийлүүлэх боломжийг судлахыг холбогдох хүмүүст үүрэг болгов” гэжээ. Цаад утгаараа “ОХУ гэж ийм улс байдаг юм шүү. Битгий давраад байгаарай. Бидний тавьсан санал та нарын ирээдүйг харсан хэрэг гэдгийг анхаарах хэрэгтэй” гэж байгаа мэт сэтгэгдэл хэн, хэнд төрүүлж байгаа бололтой.

Оросын “Прайм-Тасс” агентлагийн мэдээлж буйгаар “Монгол Улсын Ерөнхийлөгч болон ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар Кремльд хаалттай уулзалт хийсэн” тухай мэдээлсэн юм. Хачирхалтай нь Оросын арван сайтын найм нь манай Ерөнхийлөгчийн “Манай улсад шатахууны хомсдолоос болж нийтийн тээвэр, газар тариалангийн болон уул уурхайн салбарын тээврийн хэрэгсэлд асуудал тулгараад байна” гэж хэлснийг талаар онцолсон байх юм.

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих