Алтан-Овоо, Шилийн Богд руу явахгүй байхыг анхааруулж байна
Сар шинээр Алтан-Овоо, Шилийн Богдод гарч, хийморио сэргээх гэсэн эрчүүд Сүхбаатар аймгийг зорьдог. Тэгвэл сар шинийн өдрүүдэд Алтан-Овоо, Шилийн Богд явбал малын гоц халдварт өвчин тусч магадгүйг албаныхан сануулж байна.
Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдад олон улсын “А” зэрэглэлийн “А” хэвшлийн малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Тиймээс тус аймгийн Онцгой байдлын комисс, Засаг даргын шийдвэрээр аялал жуулчлалын бүс нутаг Дарьганга сумын Шилийн богд, Алтан-Овоо болон бусад урд талын сумдын нутаг дэвсгэрээр явах замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хориглосон байна.
Тиймээс сар шинэ хуучрахаас өмнө Алтан-Овоог зорихоор бэлтгэж буй хүмүүс тус чиглэлд явахгүй байхыг анхааруулж байна.
www.bolod.mn
URL: