Хятадаас гурван мянган тонн шатахуун авахаар болжээ

ОХУ манайд нийлүүлж байгаа шатахууныхаа хэмжээг бууруулсан, мөн ачилт нь хийгдэхгүй удаж байгаа зэрэг шалтгаанаас болж манай улсын нийтийн тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн салбар хүнд байдалд ороод буй.

Тиймээс ЭБЭХ-ний сайд Д.Зоригт дизель түлшний хангамжид үүсээд буй асуудлыг шийдэхээр урд хөршийг зорьсон билээ. Тэрээр холбогдох албаныхны бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-д ажиллан Монгол-Хятадын Засгийн газар хоорондын эрдэс баялаг, эрчим хүчний хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд оролцжээ.

БНХАУ-аас cap бүр 10 мянган тонн шатахуун авах хүсэлтээ манай тал уламжилсан ч гурван мянган тонн түлшийг энэ сардаа багтаан авахаар тохиролцсон байна. Д.Зоригт сайд урд хөршөөс ирээд шууд хойд хөршийг зорьжээ. Мөн л шатахуун нийлүүлэгчидтэй уулзах зорилготой явсан тэрээр ирэх бямба гаригт ирнэ.

Б.Энхжаргал


URL:

Сэтгэгдэл бичих