Тамхи хэзээ ч битгий татаарай

85745777Найзууд аа та нар тамхи гэдэг муухай зүйлийг хэзээ ч битгий татаж байгаарай. Зарим өсвөр насны найзууд маань бусдыгаа даган дуурайх, уруу таталганд орох зэргээс болж тамхи татдаг. Энэ үнэхээр буруу юм шүү. Тиймээс Амука нь тамхи татах нь ямар муу зүйл болохыг тайлбарлая.

Тамхинд 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдаг ба үүнээс 250 нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай хорт бодис байдаг гэнэ. Жишээлбэл:

Арзен- Хулгана мэрэгч амьтдын устгахад хэрэглэгддэг бодис

Цианид- Хорт хийн камерт ашигладаг

Бохь- Уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладаг

Никотин- Хамгийн гол нь донтуулах үйлчилгээтэй

Мөн тамхинд байдаг никотин хэмээх бодис донтуулдаг үйлчилгээтэй учраас тамхинд нэг орчихвол түүнээс гарах амаргүй болдог байна. Никотин нь маш хүчтэй дасал үүсгэдэг хорт бодис бөгөөд ганц нэгээр татаж эхэлж байгаад бие махбод түүнд дасч тамхигүйгээр байж чадахгүй болгодог сөрөг нөлөөтэй юм.

Тамхины хор хөнөөл !!! Exciting
Нэг ширхэг тамхи татах бүрт хүний нас 7-11 минутаар хорогдож байдгийг эрдэмтэд тогтоожээ. Тамхинаас болж дэлхий дээр өдөрт 11 мянган хүн нас барж байна. Түүнчлэн тамхи  татдаг хүний дундаж наслалт 52 л хүрдэг гэнэ. Тамхи татагсдын 80 %-иас илүү нь хүүхэд байхдаа тамхинд орсон байдаг аж.

Уушгины хавдрын 90% нь тамхинаас үүдэлтэй. Тамхи татдаг 10 хүний 9 нь уушгины хавдраар нас бардаг.

Тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэдэг. Буйлны өвчин, шүд сулран, шүдгүйдэх шалтгаан болдог.

Тамхи зүрхний шигдээс үүсгэнэ. Цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багассанаас эрхтнүүдэд тэжээл дутагдаж зүрх,тархины шигдээс үүсгэдэг.

Тамхи үр удмыг хөнөөнө. Жирэмсэн эмэгтэйн хажууд тамхи татахад хэвлий дэх ураг 5 дахин илүү хордоно.

Хорт хавдрын -38% зүрх судасны өвчний -34%Амьсгалын эрхтний өвчлөлийн -28% нь дан ганцхан тамхи татснаас болж үүсэж байна. Иймээс эрдэмтэд тамхи татахыг нэг төрлийн өвчин гэж үзэх болжээ.

dam_tamhidalt300-middle

Найз минь чи тамхи татвал:

-          Амнаас чинь эвгүй үнэр гарна.

-          Үс, хувцаснаас байнга тамхины үнэр ханхална.

-          Наснаасаа овортой харагдана.

-          Гарын хуруу шарлаж, эвэршинэ.

-          Шүд шарлаж , хорхойтох, буйл үрэвсэх нь бусад хүмүүсээс илүү байдаг.

-          Чөлөөтэй амьсгалж чадахгүй болно.

-          Илүү өвчлөмтгий байдаг.

-          Гоо сайхан алдагдана. Хамгийн гол нь эрүүл мэнд амь насаа ч алдаж болзошгүй гэдгийг үргэлж санаарай.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих