ЖИНХЭНЭ ЭР ДААВАР

mussЭр хүнийг бүр төрөхөөс нь өмнө эр хүн болгодог зүйл юу вэ? Та юу гэж бодож байна? Таны бодсон зүйл хараахан биш ээ… Бүхнийг ганцхан даавар л мэддэг. Тэр нь тестостерон. Зангирсан булчин, хүч чадал, эр зориг, сэтгэл татам байдал, амжилт гээд бүх зүйл түүний мэдэлд байдаг. Тэдэнд мэдээж төрөл бүрийн даавар байдгаас хамгийн гол үндсэн даавар нь тестостерон юм. Тестотерон юу хийдэг вэ?

Тархи. Анхаарал төвлөрүүлж, ой тогтоолыг сайжруулж, насны өөрчлөлтийг дагах элдэв эмгэгээс хамгаалдаг.

Бэлгийн сэрэл. Сексийн дур хүслийг нэмэгдүүлнэ.

Үс. Эрэгтэй типийн үс, сахлын ургалтыг эрчимжүүлнэ.

Дуу хоолой. Өсвөр насны эрэгтэй хүүхдийн дуу хоолой өөрчлөгддөг нь үүнтэй холбоотой.

Булчин. Булчингийн масс нэмэгдэхэд нөлөөлнө.

Яс. Бат бөх ястай байхын үндэс бол даавар.

Зүрх судас. Хөгшрөлтийн явцыг удаашруулж, атеросклероз буюу судасны хатуурлаас сэргийлнэ.

Өөх. Гэдэс хэвлийн орчмоор таргалах буюу өөхөн давхаргатай болохоос сэргийлнэ.

Бэлэг эрхтэн. Нөхөн үржихүйн буюу бэлгийн тогтолцооний хэвийн хөгжил, үйл ажиллагааг хангана.

Дааврын өөрчлөлтөө гэж…

35 наснаас эхлэн тестостероны үйлдвэрийн үйл ажиллагаа буюу даавар ялгаруулах хэмжээ аажмаар буурч эрчүүдийн цэвэршилт эхэлснээр бүрэн зогсодог. Гэвч харамсалтай нь өнөөдөр наснаас нь эрт эр хүний гол дааврын хэмжээнд нөлөөлж, үгүй хийдэг хүчин зүйлс нэмэгдсээр байна.

Махнаас татгалзах. Эртнээс эр хүний бэлгийн сэрлийг хязгаарлахын тулд хоолноос нь мах хасдаг байсан. Шалтгаан нь энгийн. Цагаан хоолонд холестерен байхгүй.  Холестерен байхгүй бол даавар ялгарахгүй.

Эм даавар. Орчин үед эрчүүд үнэхээр эм дааварт умбаж байна доо. Гормоноор бордсон малын мах, фитоэстрогенаар дүүрэн шар айраг гээд энэ бүгд яав ч сайнгүй нь ойлгомтой. Эмч нар жирэмсэн эхчүүдэд шар буурцагтай хоол хориглодог нь эрэгтэй хүүхэд тээж буй эхэд аюултай байдагтай холбоотой. Оройн хоолоо хийхдээ үүнийг анхаараарай охидоо!

Цаг агаар. Нарны элч эр дааврын нэмэгдүүлдэг. Далайн эргийн орны эрчүүдийг цус халуунтай гэдэг нь ч үүнтэй холбоотой.

Архи. Нуршаад яахав. Товчхондоо төмсөгний ганц дайсан.

Стресс. Салалт, шийдвэрлээгүй асуудлууд, санхүүгийн хүндрэл… эр дааврын өсөлтөнд сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр нэгэнт асуудалтай байгаа дээр битгий нэмж үглээрэй охидоо. Тэгвэл ядаж та 2 халуухан хөнжилдөө хамтдаа жаргалтай байх нь байна шүү.

Бариу хувцас. Бариу дотуур хувцас өмсдөг эрчүүдэд бусдаасаа 2 дахин илүү үргүйдэл тохиолдогийг Италын эрдэмтэд тогтоожээ. Хэрвээ найз/ нөхөр тань бариу дотуур хувцас өмсдөг бол та л шинийг бэлгэлэх болж дээ. Тэгээд энэ нийтлэлийг уншуулахад илүүдэхгүй байх.

Халдвар. Энэ ч бас ойлгомжтой байх. За ингээд манай single-үүд ч гэсэн жинхэнэ эр хүнийг гаднаас нь хараад олоход ч амар боллоо тийм үү?


URL:

Сэтгэгдэл бичих