Абэ, Путин нар Сочид уулзана

2bf30486294eff7a03201d539441c231_LТОКИО. /NHK/. Япон болон Оросын удирдагч нар Сочигийн өвлийн олимпын нээлтийн ёслолын үеэр уулзахаар төлөвлөсөн тухай хоёр улсын Гадаад харилцааны сайд нар мэдэгдэв.

Фүмио Кишида, Сергей Лавров нар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Германд уулзсан юм. Ерөнхий сайд Шинзо Абэ, Ерөнхийлөгч Владимир Путин нар Оросын өмнөд нутгийн цанын баазад уулзах аж. Ерөнхий сайд Абэ айлчлалаа улсынхаа парламентын чуулгантай зохицуулах юм.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Кишида ирэх дөрөвдүгээр сард Орост айлчилж, тус улсын Гадаад харилцааны сайдтай уулзан эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэх ажээ.
Хоёр сайд Японы нэхэмжилдэг, Оросын хяналтад буй, маргаантай дөрвөн арлын хэлэлцээнд хэрхэн ахиц дэвшил гаргах талаар ярилцжээ. Түүнчлэн хоёр улсын Гадаад харилцааны орлогч сайд нар Умард газар нутгийн асуудлыг хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногт Токио хотод уулзсан юм. Арлуудыг Японы газар нутгийн салшгүй хэсэг гэсэн байр сууриа Японы Засгийн газар хадгалсаар байна. Арлуудыг дэлхийн хоёрдугаар дайны дараа хууль бусаар булаан эзэлсэн гэж Японы тал үздэг.
Кишидагийн Орост хийх айлчлалын үеэр хоёр улсын найрамдлын гэрээний асуудлыг хэлэлцэнэ гэж Кишида мэдэгдлээ. Хоёр тал дэлхийн хоёрдугаар дайнаас хойш найрамдлын гэрээ байгуулаагүй билээ.
Хоёр улсын харилцааг бэхжүүлэх хүсэлтээ Кишида илэрхийлж, Лавров таатай хүлээн авсан аж.

montsame


URL:

Сэтгэгдэл бичих