Ангийн арьс худалдан авсан иргэдэд хариуцлага тооцов
Сар шинийн өмнөх өдрүүдэд Ховд аймгийн МХГ, Байгаль орчны газар хамтран Жаргалант сумын нутаг дэвсгэрт хууль бус ан агнуур, мод бэлтгэлийн чиглэлээр шалгалт хийжээ.
Шалгалтаар Эрдэнэбүрэн сумын иргэн Н, В нар нь тус сумын Шураг багийн нутгаас хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж явсныг илрүүлж, Захиргааны журмаар хураан авч, улсын орлого болгох устгах журмыг үндэслэн Жаргалант сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлжээ. Мөн тус сумын Алагтолгой багт орших “Бугаан гол” нөхөрлөлийн түүхий эдийн захаас иргэн Б, П, У нар нь агнахыг хориглосон шар үнэг, хярс, архуун шувуу, мануул зэрэг амьтны арьс, үсийг худалдан авсан нь Монгол улсын амьтаны тухай хуулийг зөрчсөн тул захиргааны хариуцлага ноогдуулж түүхий эдийг хураан авчээ.
montsame
URL: