Архинд хордсон гэх дуудлага харьцангуй бага байв
Сар шинийн өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт зүрх судасны өвчлөл болон даралт ихэссэн гэх дуудлага зонхилжээ.
Архи болон хоолонд хордсон гэх дуудлага өмнөх жилийнхтэй харьцуулбал харьцангуй бага байгаа ба баярын өдрүүдэд нийслэлийн бүх өрхийн эмнэлгүүд 10-16 цагийн хооронд ажиллаж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хариуцлагатай жижүүр гарч 320981 дугаарт эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын санал гомдлыг хүлээн авч байгаа аж. Түүнчлэн сар шинийн өдрүүдэд НОБГ-т галын дуудлага зонхилж байгаа ба өнөөдрийн байдлаар замын ослын нэг, гал түймрийн нэг дуудлага ирж, аврах ажиллагаа хийсэн хэмээн албаныхан хэллээ.
montsame
URL: