Гэр бүлээ хэрхэн аз жаргалтай байлгах вэ?
Хэрэв та амьдралдаа сэтгэл хангалуун өөдрөг байж, үргэлж гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол зайлшгүй мөрдөж явах ёстой амьдралын алтан дүрмийг танд хүргэе.
• Хамгийн гол нь эрүүл саруул байх,
• Өр ширгүй байх,
• Хоёр биенээ хайрлаж хүндэлдэг байх,
• Нэгнийхээ үгийг сонсож чаддаг байх,
• Аливаа юманд тэвчээртэй ханддаг байх,
• Элдэв муу үгээр бие биенээ дайрч давшлахгүй байх,
• Нэгнийхээ хүсэл сонирхлыг боогдуулахгүй байх,
• Гэр бүлийн холбоотой аливаа асуудлыг шийдэхдээ харилцан ярилцаж байж шийдэх,
• Заавал эмэгтэй хүн гэрийн ажлыг хийх ёстой гэж үзэхгүйгээр хааяа боловч зав чөлөөтэй үедээ эхнэрийнхээ ажилд нь тусалж байх,
• Сэтгэл санаагаар унах, ажил төрөл нь бүтэлгүй болсон үед нь сэтгэл санаагаар дэмжиж, байнга урмын үгийг хэлж байх,
• Бусдын амьдралтай холбоотой ямар нэгэн таагүй асуудлын талаар гэр орондоо ярьж, муу энергийг хуримтлуулахгүй байх,
• Хүүхдийн хүмүүжилд хоёулаа анхаарал тавьдаг байх,
• Хүүхдийн буруу хийсэн үйлдэлд эхнэр /нөхөр/ нь шүүмжлэлтэйгээр хандахад нөхөр /эхнэр/ нь өмөөрөхгүй байх,
• Амралтын өдрүүдэд гэр бүлээрээ салхинд гарах, кино үзэх, бассейнд явах, оройн хоолоо ресторанд идэх,
• Халуун дулаан хайрын үгийг хоёр биендээ төдийгүй үр хүүхэддээ үргэлж харамгүй хэлж байх,
• Эцэст нь хэлэхэд эхнэр нөхөр хоёрын сексийн харьцаа хэвийн, тогтвортой байх юм бол ямар ч хүндрэл бэрхшээлийг даван туулж чаддаг байна.
URL: