Таны мэдлэг нимгэн, хэтэвч зузаан юм аа
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн фэйсбүүк хаяг руу нэгэн хэрэглэгч “Та ч ёстой тэнэг хүн юм аа” гэсэн зурвасыг илгээжээ. Сөүлийн “Chicago Dental” эмнэлгийн ханан дээр МУ-ын ерөнхий сайдын зураг өлгөөтэй байсан нь тухайн фэйсбүүк хэрэглэгчийн дургүйг хүргээд авав. Тэрээр зурвастаа “Та ч үнэхээр тэнэг хүн юм аа. Таны зураг Сөүлийн “Chicago Dental” эмнэлгийн ханан дээр өлгөөтэй байх юм. Энэ эмнэлгийн дара руу залгаж зургаа устгахыг шаардана уу. Таны хуулийн талын мэдлэг нимгэн бололтой юмаа. Эмчлүүлж буй эмнэлэгтэйгээ Нууцлалын гэрээ байгуулж болно ш дээ заавал байгуулах хэрэгтэй. Таны нэр гарахгүй Монгол Улсын нэрэнд цөвтэй юм хийлээ та. Үүнийгээ засаж залруулна уу. Монголын Анагаахын салбарыг дорд үзэж байна. Таны мэдлэг нимгэн хэтэвч зузаан юмаа. Хэдэн ч удаа энэ эмнэлгийн эмч нарыг төрийн хэмжээнд хүлээн авч зардлыг нь дааж Монголд авчирав. Эрх биш төрийн зардлаар ирүүлдэггүй юм байгааз дээ” хэмээн их л бухимдсан өнгө аясаар бичжээ.
Н.Батаа
new.mn
URL: