Египетийн шүүх Морсийн хэргийг дахин шүүж эхэлжээ

b3cf243ac5e64218big1-нд Египетийн Каирын эрүүгийн шүүх хүчирхийллийг өдөөн дэвэргэсэн, жагсагчдыг хөнөөсөн хэрэгт холбогдсон экс ерөнхийлөгч Морси болон Мусульманы ахан дүүсийн холбооны олон удирдагчийг шүүсэн боловч өмгөөлөгчдийн баг хэргийн холбогдох бичиг баримтыг улам нарийн тунгаах шаардлага тавьсан тул шүүхээс таслалт хийхээ хойшлуулж, 2-р сарын 4-нд үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ бол уг хэргийн талаах гурав дахь шүүлт юм. Шүүхээс мөн өдөр 2012 онд ерөнхийлөгчийн ордны өмнө гарсан мөргөлдөөний зарим бичлэг, зургийн баримтыг үзүүлсэн байна. Шүүхэд татагдсан хүмүүс мөн өдрийн шүүлтэд тэр бүхнээрээ оролцоогүй, Морси болон бусад шүүгдэгчид шоронгийн хоригдлын хувцастай, төмөр сараалжны доторх шилэн шоронд шүүгдэж байсныг Синьхуа агентлагийн сурвалжлагч газар дээрээс нь харсан байлаа.

Египетийн албаны талын мэдээлэх агентлаг болох Ойрх Дорнод агентлаг мэдээлэхдээ, Морсийг шилэн шоронд шүүж байгаа нь ерөнхийлөгчийг шүүх тухай холбогдох хуулийн заалтаас зөрчсөн гэж Морсийн өмгөөлөгч Морсийг өмгөөлөх явцдаа хэлсэн гэжээ.

Шүүхийн эргэн тойронд Морсийг дэмжигчид эсэргүүцлийн арга хэмжээ явуулаагүй, харин цэргийн талын удирдагч Абдул Сисийг дэмжигч 10 шахам хүн ирсэн байна.

\У\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих