Модон морь жилд онцгойлох засалтай жилтнүүд
13-ны жил орж байгаа хүн “Ламаадан”, “Нанжид”, “Ногоон дарь эх”
25-ны жил орж байгаа хүн “Доржнамжом”, “Цэнд”, “Дүншиг”
37-ны жил орж байгаа хүн “Жадамба”, “Лусын сан”, “Цагаан шүхэрт”
49-ний жил орж байгаа хүн “Сундуй”, “Гурван гүрэм”, “Дашдондүв”
61-ний жил орж байгаа хүн “Цагаан дарь эх”, “Алтан гэрэл”, “Дугар”
73-ны жил орж байгаа хүн “Цагаан дарь эх”, “Цэгмэдийн чого”, “Ширнэн”
85-ны жил орж байгаа хүн “Улаан юм”, “Манал”, “Молом намсүм”
97-ны жил орж байгаа хүн “Нива гүнсэл”, “Дүншиг”, “Алтанганжуур”
Онцгойлох засалтай жилтнүүд
Шишид харш буюу бага харш жилтнүүдийн засал: Тахиа, туулай жилтнүүдэд модон морь жилд дээд, доод шишид харшийн засалтай тул шишидийн засал хийлгэж, Алтангэрэл судар айлдуул. Жилийн турш Жанрайсэг бурханыг шүтэж бурхан шүтээндээ зул өргөн маань мэгзэм сайтар урин унш.
Дүнсэр харш буюу их харш жилтнүүдийн засал: Хулгана жилтнүүд дүнсэр харшийн засалтай тул Дүнсэр харшийн засал хийлгэж, хийд сүмээр Жанаг Гагдог, Жамбалцанжод айлдуул.
Нийт морь жилтнүүд жилийн турш хэрүүл тэмцлээс аль болох ангид байж, хийд сүм, суварга гороолж, аливаа буянд даган баясваас машид сайн жил болой.
Нэг цагаан мэнгэ голлосон жилтнүүд
Ялгуусан хэмээх модон морин жилийн мэнгэ нэг цагаан тул 2008, 1999, 1981, 1972, 1963, 1954, 1945, 1936, 1927, 1918 онд төрсөн хүмүүсийн мэнгэ голлож байгаа учир мэнгэний заслын тарни уншуул. 1990, 1954, 1918 онд төрсөн хүмүүс жил орж мэнгэ голлож байгаа тул Жанаг Гаг дог, Сундуй, Базарсад айлдуулж бие, хэл, сэтгэлийн үйлийг хянамгайлж аливаа буяны үйлд шамд.
Билгийн тооллын хий насны 1,10, 19, 28, 37, 46, 55,64, 73, 82, 91 насанд мэнгэ голлодог байна. Мэнгэ голлосон хүн сэтгэл хямрах, аливаа бэрхшээл тохиолдох шалтгаан олон байдаг учраас өөрийн мэнгэний бурханаа тэр жилдээ сайтар шүтэж, зүрхэн тарнийг уншиж зул хүж сайн өргөж бие хэл сэтгэлийн үйлийг хянамгайлж явах аваас сөрөг муу зүйлд өртөхгүй байж болно.
URL: