Монголчууд цагаан сараар нийт хэдэн бууз иддэг вэ ?

buuz_1-middle1Нэгэн сонирхолтой тооцоолол хийж үзье. Монгол Улс 700 мянга гаруй өрхтэй гэж байна. Тэгэхээр дунджаар нэг айл 300 бууз хийж, Цагаан сараа угтана. Дунджаар шүү, зарим айл 4-5 мянгыг ч хийдэг л юм гэнэ билээ.

Эндээс бодоод үзэхээр, монголчууд нэг Цагаан сараар 210 сая ширхэг бууз хийж иддэг болж таарлаа. Нэг хүнд 80 орчим бууз оногдоно гэсэн үг. Хаврын хатуу цагийг Цагаан сарын буузны хүчээр давдаг гэхэд буруудах зүйл алга.

За цааш нь бодоод үзэхээр, нэг буузанд 15-20 гр мах ордог гэхээр, нийт 4200 орчим тонн махаар бууз хийж иддэг ажээ. Ёстой аймаар их тоо гарч байгаа биз. Үүн дээр ууц, өвчүү, богтос, хавирга, булуу гээд чанаж идээ засдаг махыг нэмээд бодвол монгол хүний уургийн хэрэглээ ч эвгүй юм даа гэж бодохоор хэмжээ гарах байх аа.


URL:

Сэтгэгдэл бичих