2-р сарын өрнийн зурхай

32_cc2fb6b16f5210fb682848088428205065f0220cХонь: Сарын эхээр хониныхон хамтран ажиллагсдын дунд хайр дурлалын холбоо үүсгэнэ. Таны оролцсон ихэнх ажил хэрэг бүтнэ. Шинэ санаа сэдэн шинийг эрэлхийлэх зан чанартай хүмүүс хачин жигтэй алхамууд хийнэ. Сэтгэл санаа эрүүл мэндээ хайрла. Таны амьдралд орж ирсэн шинэ хүмүүс танд шинэ санаа бэлэглэж, шинэ боломжийг харах нүдийг чинь нээж өгнө. Харин сарын дундуур хувийн амьдралд чинь ч зөрчилдөөнтэй явдал гарч болзошгүй. Сайн мэддэггүй зүйлээрээ битгий оролд, дараа нь харамсах явдал гарна. Харин ирээдүйд хийхээр төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлж эхэлсэн нь дээр. Хэрвээ та өр тавих гэж байгаа бол өөрийнхөө санхүүг сайтар нягтал. Магадгүй өр тавих хэрэггүй ч байж болох юм. Сарын сүүлээр оддын таагүй байрлал эрүүл мэндэд тань муугаар нөлөөлнө. Толгой, өвдөгний үе мөч өвдөнө. Мөн хурц халдварт өвчин тусаж болзошгүй. Хир хурдан үүрэг хариуцлагаа хуваалцана тэр хэмжээгээр амьдралын сайн сайхныг мэдэрч эхэлнэ.

Үхэр: Сарын эхээр аль хэдийн хамаагүй болсон асуудлууд тань даван туулахад хэцүү мэт санагдана. Өөрийнхөө нөөц бололцоог ашиглан үнэ цэнэтэй хүмүүсийнхээ туслалцааг ав. Ойр тойрныхныхоо амьдралыг нь илүү үр бүтээлтэй, сонирхолтой болгох ямар нэгэн онцгой, сонирхол татсан ажил эхлүүл. Бизнесийн шинэ санал таны албан тушаалыг өсгөн хамтран ажиллагсдын тань дунд нэр төрийг тань өсгөнө. Хэрэв та бүтээлч байж, олсон санаагаа амжилттай хэрэгжүүлж чадна гэж үзэж байвал зориг гарган ажлаа эхэл. Од гарагс таныг өөрийн чадвартаа итгэхийг зөвлөж байна. Асуудлын хүндийг хамтрагчдаа үүрүүлэх гэсний ч хэрэггүй. Багахан саадыг анзаарахгүй байхыг хичээ. Холоос ирэх мэдээ нь ирээдүйд чухал шинэ санаа болон төлөвлөгөөнүүдийг авч ирнэ. Зээл буюу орлого орж ирж мэднэ. Амралтаа авч, ойр дотны, хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөө.

Ихэр: Сарын эхээр бие лагшин тавгүйтэж, эд хөрөнгөтэй холбоотой асуудал гарч магад. Ажлыг барьж аваад эхлүүлсэн л бол заавал гүйцээ. Гэр бүлийн харилцаа болон янаг амрагийн явдалд үл ойлголцол гарах магадлалтай. Хуулийн төлөөлөгч тань баримтын эх хувьтай танилцаагүйгээс чухал бичиг баримтан дээр гарын үсэг зурах ажил тань хэдэн долоо хоногоор хойшилж магадгүй. Хуурмаг зүйлүүдээр дүүрэн байх тул сонор сэрэмжтэй байгаарай. Өөрийнхөө үзэл бодлыг өмгөөлөн хатуу зогсох хэрэгтэй гэж од гаригс зөвлөж байна. Алдсан байр сууриа эргүүлж авах тийм ч амар биш. Эрэгтэйчүүд аз туршин бүтэлгүйтсэнээс санхүүгийн алдагдалд орж магад. Тэсвэр хатуужил амжилтад хүрнэ.Таны уулзах хүн амьдралд тань маш том нөлөө үзүүлж ч болох юм гэдгийг санаарай.

Мэлхий: Сарын эхээр санхүүгийн гарз гарахыг ч үгүйсгэхгүй. Хэрвээ чи эрх мэдэлтэй бол ердийн үүрэг хариуцлагаа тунгааж бодвол алсаас удирдаж хянаж чадна. Бизнесийн яриа хэлэлцээ санаснаар явагдахгүй. Ямар ч тактик хэрэглэсэн хүнд нөхцөлд орно. Бүтээлчээр сэтгэн хэрэг болохуйц зүйл бодож ол. Үгүй бол нөгөө талдаа бууж өгөхөөс аргагүй. Зиндаа нэг хүнийхээ дээр байж хүчийг нь өөртөө атгахыг хүсдэг. Тиймдээ ч үүнд нухацтай ханддаг. Таныг хүрээлэн буй олон хүмүүс таны хайр халамжаар дутагдаж байгааг мэдэх болно. Суралцан өсөн дэвшинэ гэдэг хэцүү ч гэлээ та энэхүу дотоод зовиуртай байдалдаа талархах хэрэгтэй бөгөөд та хэрхэн хайрлахыг сурч өөрийнхөө нэг хэсгийг олох болно. Харин сарын сүүл бол хайр сэтгэлд халтай. Таны огтхон ч мэдээгүй байсан даатгалын төлбөр, өв залгамжилсан өмч хөрөнгөтэй холбоотой мэдээ ирнэ.

Арслан: Сарын эхээр та хэрвээ өөрийгөө хянах чадвараа алдвал бусдад ашиглагдана. Ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд нээгдснээр хэдэн жилийн туршид таны карьер өсөх асуудал тодорхойлогдоно. Аялал эсвэл гэр бүлийн амралтаа төлөвлөхөд таатай. Та хайр сэтгэлдээ яарах, бодлогогүй зүйл хийх хэрэггүй. Ихэнх хүмүүс төгс харилцааны эрэлд бүдэрнэ. Төгс байдлыг бүү хай. Бүтээлч арслангуудын хувьд хайр дурлал болон бизнесийн ажил нь амжилт дагуулна. Хэрэв та хувиараа бизнес эрхэлдэг бол зар сурталчилгаа хийх нь үнэтэй байж болох ч өөрийгөө бусдад мэдрүүлэх нь чухал хэрэг юм. Мэргэжлийн асуудлаар шийдвэр гаргахдаа хамтрагчдынхаа үзэл бодлыг харгалзан үз. Хувийн ашиг сонирхлын үүднээс эргэн тойрнынхондоо дарамт бүү үзүүл. Харин сарын сүүлээр спортын уралдаан, аз сорисон тоглоомд оролцоход таатай. Ихэнх нь хүссэндээ хүрэх боловч бүх зүйл хангалттай бус байна.

Охин: Сарын эхээр удирдан зохион байгуулах чадвар чинь танд бизнест өрсөлдөх үзүүрийг өгөх болно. Таны хэлж ятгах чадвар тань гайхалтай байж оролдсон зүйл бүхэн чинь бүтэх болно. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол хоол боловсруулах системийн эрхтнүүдийн ажиллагаа тааруу байна. Шулуун ба бүдүүн гэдэс өвдөж магадгүй. Уран бүтээлч болон гар урлал хийдэг хүмүүс од хиймортой байна. Хэрвээ асуудалтай орооцолдвол, тэр нь үнэхээр тэмцэхүйц үнэ цэнэтэй зүйл эсэх талаар сайтар бодоорой. Хамгийн түрүүнд харилцан буулт хийхийг хичээгээрэй. Сарын дундуур хэцүү ажил хэрэг, хуулийн асуудал шийдэхэд маш тохиромжтой. Танд санхүугийн асуудал гарсан ч шантрах хэрэггүй. Ирээдүйн амжилтад хүргэх нууц түлхүүрийг гартаа чанга атга. Харин үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийж эхлэхгүй бол амжилт танаас өөр хунд шилжиж болно. Харин сарын сүүлээр хувь тавилангийн гэнэтийн эргэлтэд бэлэн бай. Зугаа цэнгэлд бүргэдийн нүдтэй юм шиг л бай, эсвэл та удирдлагаа алдаж мөн зүгээр л гэртээ юу ч хийлгүй суухад нөлөөлж болно.

Жинлүүр: Хэтэрхий өгөөмөр чиг хандлага чинь байгаагаас илүү ихийг үрэх хандлагыг бий болгоно. Танд өмнөх хэдэн долоо хоногуудаас ч илүү зорилгодоо хүрэх боломж олдоно. Хэдий тийм боловч таны өөрөөсөө хэт төгс байхыг шаардсан шаардлага тань амжилтанд хүрэхэд саад болж болзошгүй. Ажлаа дөнгөж нээж буй бизнесмэн, үйлдвэрийн эзэд зээл авах боломжоо алдана. Сарын дундуур удирдлагын албанд өөрийн хүчийг сорь. Хуулийн асуудал таны тэвчээрийг шалгах бөгөөд энэ нь танд зардлаа хянах томоохон сургамжийг өгөх болно. Аюулгүй сексийн талаар суралц та бэлгийн замын халдварт өвчин авч болзошгүй байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж дархлааныхаа системийг сайжруул халдварт өвчин тусч магадгүй. Сөргөлдөөнөөс зайлсхий. Хайр дурлалын харилцаа таатай байна. Энгийн зүйлсээс хол бай төсөөлөх ч үгүй зүйлсүүд тань ертөнцийн сайхныг таниулах болно.

Хилэнц: Сарын эхээр сэтгэл санаа хувирч, хүн болгоныг ижил нөхцөл байдалд аваачихад төвөгтэй байх болно. Стресс нь таныг буруу шийдвэр гаргах хуумгай болчимгүй үйлдэл хийхэд хүргэж болно. Хэн дайсан хэн нөхөр болохыг эрүүл ухаан тань хэлж өгнө. Удирдлага болон хамт олноо хайхрахгүй бололтой. Зугаа цэнгэлд дуртай хилэнцийнхэн гүн ухаанаар оролдож, томоохон зүйлд анхаарлаа хандуулна. Хэрэв зорилгодоо хүрэхийг хүсч байвал жижиг зүйл дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүч тамир чинь ердийнхөөсөө буурсан байгаа тул ялангуяа шинэ ажил эхлэхэд хэцүүхэн л байх бололтой. Нэр хүндээ батжуулж, үзэл бодлоо хамгаалах хэрэг гарна. Ажил хайж буй хилэнцүүд амжилтанд хүрэх боломж байна. Хэдийгээр энэ таны мөрөөдлийн ажил биш ч гэсэн энэ нь ирээдүйд чухал ач холбогдолтой байх болно.

Нум: Сарын эхээр таны тасарсан холбоо сэргэнэ. Таны төлөвлөснөөр бүх юм бүтнэ. Од эрхэсийн зүгээс аминч бүхнийг гартаа барих гэсэн санааны тань төлөө тэмцэх бөгөөд бусад хүмүүсийн орон зай руу халдсанаар танд нилээн их бэрхшээл учрах бололтой. Хайртай хүнтэйгээ маргаан дэгдээж магадгүй ч энэ нь тийм ч сүртэй зүйл биш бөгөөд буцаж эвлэрэхэд бялууг кремээр бүрхэж байгаа мэт л хурдан байх болно. Бизнесээ өргөжүулэхэд бүх зүйл тэгш сайхан байна гэж арай хэлж болохгүй. Сэтгэлийн хөөрөлд автаж болохгуй. Мөнгөтэй болох боломж байна. Өөртөө илүү итгэ. Амжилт хүний дотроос төрнө. Зарим хүмүүс танаас илүү мэдээлэлтэй чадварлаг бөгөөд бусадтай адил байхыг хичээх болно. Хийсэн ажлынхаа үр дунг харж байж шинэ ажил төлөвлөж болно. Романтик харилцаанд байгаа хүмүүс шинэ танилцсан хүнтэйгээ сээтгэнэхдээ болгоомжтой байгаарай. Гэрлэсэн эсвэл ямар нэгэн өөр шалтгаанаар хэцүүхэн байдал ч үүсч магадгүй шүү.

Матар: Сарын эхээр үйлчилгээний салбарын ажилтнууд онцгой анхааралтай бай. Ашигтай цагуудад том мөрөөдлийг мөрөөдөх нь гайхамшигтай ирээдүйтэй болгож чадна. Гэвч яг одоо чи практиктай байх болон эдгээр агуу төлөвлөгөөгөө бага зэргийн бодит байдалд тулгуурлах хэрэгтэй. Өөрийн төлөвлөгөөнүүдийг бүгдийг нь бүү дэлгэ. Эцэст нь өрсөлдөгчдөө өгөөш тавьж өгч байна гэсэн үг юм. Мөн дотоод сэтгэлийн мэдрэмжиндээ хүрэх нь зохистой цаг юм. Хэцүү гэж санагддаг зүйлээ хийхээсээ өмнө сайн бодоод өөртөө итгэлтэй болсныхоо дараа хий. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, анхаарлаа төвлөрүүлсэн байхад бэрхшээлээ амархан даван туулж чадна. Хөнгөмсөг байдал, үр ашиггүй явдал нь дутагдалд оруулж хохирол амсана. Мөнгө хамаагүй үрж болохгүй. Уналтад орно. Зорилгоо зөв тодорхойлох нь ажлын төлөвлөгөөгөө сайн боловсруулах хангалттай цаг гаргахад тустай. Дулаан хувцасла, жилийн эхний үед өвчин тусах магадлал өндөртэй тул дархлааны системээ сайжруул.

Бумба: Сарын эхээр хумхынхан орчин тойрон хувьсан өөрчлөгдөх, уруу таталтыг тэсвэрлэн гарах шаардлагатай тулгарна. Гадаад орчинтойгоо сөргөлдөж болзошгүй. Хүүхдүүдээ хамрын шуухитнаа болон амьсгалын замын өвчинөөс урьдчилан сэргийл. Гэр бүлтэйгээ замд гарахад хөгжилтэй өдөр байна. Адал явдалтай учрах хүсэл тэмүүлэл маш их байна. Эмэгтэйчүүд янаг амрагийн холбооны болзошгүй төгсгөлд бэлэн байх хэрэгтэй. Харин эрэгтэйчүүд хувийн амьдралдаа өөрийнхөө өгөөмөр сэтгэлийг гаргаж, энгийн даруу байж, бусдын гэмийг уучил. Дур сонирхол татах романтик хүн нь таныг муу зүйлд аваачих магадлалтай. Хэрвээ та ypт хугацаанд үргэлжлэх харилцааг хүсч байвал нарийн шалгуур ашигла. Санаачлагатай байх нь ирээдүйд албан тушаал ахихад хүргэнэ. Хэрвээ мэргэжлээ солихыг хүсч байвал өөрийн дуртай сонирхож байгаа ажлаа хийгээд үз. Санхүүгийн аз туршсан үйлдэл хийвэл онохоосоо алдах нь их байх болно.

Загас: Сарын эхээр ганцаардмал байдалд орохоос болгоомжил. Одууд таныг ажлын ачаалал зохицуулж сайн амарч хооллож байх нь чухал гэдгийг сануулж байна. Ажил болон бизнесийн асуудал дээр бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийхийг хичээ. Итгэж болмооргүй эсвэл шударга биш гэж сэжиглэж буй хүмүүсээсээ бол бай. Таныг санхүүгийн аз ивээх болно. Ханьтайгаа ихээхэн цагийг өнгөрүүл. Дотны хүнд тань анхаарал халамж хэрэгтэй байна. Ажилсаг загаснууд хамт ажиллаж буй хүнийхээ хайхрамжгүй хичээл зүтгэлгүй байдлаас болж нэлээд их бухимдах болно. Хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд анхаар. Хэрэв та бүтэлгүй өсгөхийг хүсээгүй бол түүнийг байнга магт, бүү зэмлэ.Од гаригуудын тэнцвэр өөрчлөгдөж тэнгэр цэлмэх шинжтэй байна. Загаснуудын бизнесийн нарийн ухаан өндөрсөж, мэргэжлийн ба бизнесийн талбарт амжилтанд хүрэх боломж авчирна. Хайр дурлал таныг хүлэн баглах бус харин ч хөгжүүлж өөртөө итгэлтэй болгох ёстой.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих